Нийгмийн

Тодруулга: Төрийн албан хаагчид төсвийн бус хувийн зардлаар шинэ жил тэмдэглэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Харин “Төрийн хэмнэлтийн тухай” хуультай холбоотойгоор төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох аж.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тодруулахад "Шинэ жил тэмдэглэхийг хориглох албан шийдвэр гараагүй. Гэхдээ Төрийн хэмнэлтийн хуультай холбогдуулан, төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх нь хориотой байгаа" хэмээн тайлбарлалаа.

2022.04.29-нд баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд олон нийтийг хамарсан баяр, арга хэмжээг төсвийн мөнгөөр зохион байгуулахгүй гэсэн агуулгатай зүйл заалт байхгүй ч дараах агуулгууд багтсан юм.

Тодруулбал,

  • 4.2.6-д "Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх"
  • 4.2.7-д "Аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь ... хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх"
  • 15.2.3-т "Сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх" зэргээр тусгажээ.

Нэмж тодотгоход, төрийн албан хаагчид хувиасаа төлбөр төлж, баяр тэмдэглэх нь нээлттэй байх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 11:06

Энэ нь маш зөв шүү

Зочин
Зочин
2022-12-01 11:07

Өөрсдөө баярлахаа хүртэл төрөөр да�##�гуулна гэж угаашаа юу гэсэн үгийн

Зочин
Зочин
2022-12-01 11:07

Demjij bn tsaashdaaa ch gsn iim boloh heregtei

Зочин
Зочин
2022-12-01 11:07

Дэмжиж байна

Зочин
Зочин
2022-12-01 11:26

Zow2 zow

Яаж гусахаа бодож суудаг нөхөд
Яаж гусахаа бодож суудаг нөхөд
2022-12-01 11:33

Худлаа .аага�##�. Нуль шоу .аачих юмаа.

Зочин
Зочин
2022-12-01 14:57

Төрөөс хуссан мөнгөөрөөл хийнэ биздээ

Холбоотой мэдээ

Back to top button