Нийгэм мэдээ

Шуурхай: Б.Цэцэгийн төслийг Нийслэлийн төсвөөс эгүүлэн татлаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Тус төслийг хэрэгжүүлэх "Туул, Сэлбэ голын орчинг тохижуулах" төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон. Энэ төслийн нэгжид ирэх жил 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан юм.

НИТХ дахь МАН-ын бүлэг буюу олонхын саналаар дэмжээгүй тул Нийслэлийн төсвөөс Б.Цэцэгийн төслийг эгүүлэн татахаар болжээ.

Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан. Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой асуудал маш их шүүмжлэл дагуулж нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг болсон. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол төсөл ямар учиртай төсөл байсан бэ гэдэг талаар нийтэд дахин мэдээлэл өгье.

2018 онд БНХАУ, манай улс хоёрын засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам.доллараар Сэлбэ голыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл. Энэ төслийг нийслэлийн засаг даргын зүгээс эхлүүлэх нь зүйтэй. Учир нь тус голын урсацыг сайжруулж, голд нь гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулснаар хотын иргэдийн ундны усны нөөц, агаарын чийгшил зэрэгт чухал нөлөөтэй хэмээн тодорхойлсон. Тиймээс энэ төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж үзсэн.

Үүнтэй холбоотой Сангийн яаман дээр төслийг нэгж байгууллага, төслийн удирдагчийг сонгох шалгаруулалтыг зарлаад иргэн Б.Цэцэг шалгарсан. Түүнийг мэргэжлийн бус хүн гэж нийгэмд бас л хэлэлцүүлэг өрнөсөн.

Өнөөдрийн байдлаар энэхүү төсөлд улсын төсвөөс нэг ч хөрөнгө мөнгө зарцуулагдаагүй байгаа. Ирэх оны төсөвт зарцуулагдахаар төсөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ийнхүү нийслэлийн Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч саналаа эргүүлэн татаж байна.

Ингэснээр Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг буцааж татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Учир нь нийслэлийн засаг даргын дангаараа шийдэх асуудал биш. Тиймээс шийдвэр Сангийн яаманд эцэслэгдэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-01 14:00

Зөв ш дээ өөр олон шийдэх асууд�##�ууд бн

Зочин
Зочин
2022-12-01 14:06

Наадахынхаа оронд нийтийн тээврээ янз�##�. Автобус хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2022-12-01 14:08

ГҮЙ МӨН ТОМ БАЙСЫМАА АРД ТҮМЭН СУУМЬКААГААС ТОМ ШҮҮ

Зочин
Зочин
2022-12-01 14:09

Ene emegteig bas l urhind hiij bgaad nam darlaa kkkkkk

Зочин
Зочин
2022-12-01 14:09

Yag sanhuu saijirah gej bhad , sotguu uydee post hiij amnaasaa bolloo

Зочин
Зочин
2022-12-01 14:12

Yag sanhuu saijirah gej bhad , sotguu uydee post hiij amnaasaa bolloo

Зочин
Зочин
2022-12-01 14:13

Odoo ene ni talbai deer garaad orilood jagsah blgui de kk

Зочин
Зочин
2022-12-01 14:13

Үнэн бол яамай даа

Зочин
Зочин
2022-12-01 14:17

Bolj2

Hhj
Hhj
2022-12-01 14:28

Тийм байлгүй дээ

Зочин
Зочин
2022-12-01 14:51

Daanch ih muulaad salaavch hurtel ogood orilj charlaad yavdag bsnaa genet helheldeed unasiin. Negmor hontruuleh geed bj l de ter huuhen.

Иргэн
Иргэн
2022-12-01 16:27

Луйвар баригданаа гэж энэ байх. Битгий хөгийн юм яриад, элдэв б�##�ай юманд хөрөнгө урсгачих гээд бай даа. Түмний нүднээс д�##�дуур явагдана гэсэн юм байхгүй шүү одоо. Нөгөө гэрэл цацруулсан, усан оргилууртай гүүрын асууд�##� яасан бэ?

Холбоотой мэдээ

Back to top button