АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх магадлалтай

АНУ-ын Төв банк дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөөд байсан билээ. Тэгвэл тус улс бодлогын хүүгээ дахин өсгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд суурь нэгж нь өмнөхөөсөө бага байна гэж мэдэгдэв.
Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл энэ сард болох мөнгөний бодлогын шийдвэрээр бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх магадлалтай талаар лхагва гарагт Вашингтонд тавьсан илтгэлдээ дурдсан юм.
Хэдийгээр бодлогын хүүгээ өсгөх хэмжээг бууруулж буй ч энэ нь инфляц тогтворжиж буй гэсэн үг биш юм. Бодлогын хүүгээ өсгөх хэмжээгээ бууруулсан ч циклийг нь зогсоох болоогүй хэмээн Төв банкны зүгээс үзэж байгаа ажээ.
Тус банкны одоогийн бодлогын хүү 3.75-4.0 нэгж хувийн түвшинд байгаа юм. Хөрөнгө оруулагчид бодлогын хүүгээ таван хувьд хүргэх төлөвтэй байгаа хэмээн тооцоолж буй.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.