Нийгэм мэдээ

Б.Цэцэг: Үнэхээр харамсаж байна. Гэхдээ төслөө орхино гэж хэлэхгүй

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн Тус төслийг хэрэгжүүлэх "Туул, Сэлбэ голын орчинг тохижуулах" төслийн нэгжийг иргэн Б.Цэцэг удирдахаар болсон. Энэ төслийн нэгжид ирэх жил 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан юм.

Тэгвэл Б.Цэцэгээс дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр "Нийгмийн өндөр ач холбогдолтой ийм төслийг улс төр, хувь хүний зорилготойгоор эгүүлэн татаж байгаад гайхаж байна. Сэлбийн асуудал өнөөдрөөр дуусахгүй. Ирээдүй хойч үе ямар болох юм мэдэхгүй. Ундны усны эх үүсвэр болж байгаа 10 орчим булаг шанд ширгэлээ. Анхнаасаа цахимд тохижилтийн асуудал хэмээн сэвж эхэлсэн. Энэ бол тохижилттой холбоотой асуудал ердөөсөө биш. Углуургаараа байгаль орчны экосистемийг хадгалах өндөр ач холбогдолтой төсөл. Үеийн үед л сайн талыг нь харахгүй улс төржүүлж унагаадаг, өнөө маргаашаа харсан шийдвэртэй холбоотойгоор зогсоодог. Мөнгө санхүүгийн асуудал гэж яриад байгаа хэдий ч аль тавдугаар сард байгуулагдсан төслийн нэгж нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй явж байгаа. Уг нь ТЭЗҮ гэх мэтчилэн өндөр ач холбогдол өгч ажиллах ёстой зүйл. Зогсоож байгаад үнэхээр харамсаж байна. Манай нийгмийн байгаа байдал л энэ байна. Ирээдүйгээ харах юм бол усгүй амьдарна гэдэг үнэхээр бэрх. Түүнийг харж чадсангүй. Байгаль, усны нөөц, Сэлбэ орчмын барилгажилт зэргээ томоор нь харж ойлгож чадахгүй байна.

-Төслөө цаашид үргэлжлүүлэх үү?

-Нэгэнт сэтгэл зүрхээ өгсөн болохоор шууд би болилоо гэж хэлэхгүй. Анхнаасаа миний зорилго мөнгө байгаагүй. Яригдаад байгаа мөнгө ч гэсэн Монголд орж ирсэн зүйл байхгүй. Хийе, болгоё, Сэлбэ голоо аваръя л гэж бодсон. Зүгээр ч нэг орхиод явчихмааргүй л байна. Монголчууд нь байя гэхэд ОУ-ын байгууллагууд нь дуугараад эхэлсэн. Өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг хэлсэн. Гол нь иргэн төвтэй нийслэл байх ёстой гэдгээ ойлгодоггүй юм байна. Бид ногоон байгууламжийн хэрэгцээгээ авч чаддаггүй. Нийгэмд нөлөөлж байгаа ногоон байгууламжийн нөлөө ямар үр дүнтэйг мэдэхгүй байна. Бүх зүйлийг бүхлээр нь харахгүй, тохижилт гээд уур амьсгалыг өөрчилж иргэдийн оролцоотойгоор татаж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотод амьдардаг хүн бүрийн тоо жилийн жилд 35 мянгаар нэмэгдэж байхад өндөр ач холбогдолтой зүйлээ харахгүй байна. Монгол олон муу зүйлээрээ дэлхийд тэргүүлж байж ач холбогдолтой зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сэлбэ голоос гадна дагуул жижиг голууд ширгэх нь бидний ундны усны нөөцтэй холбоотой асуудал шүү дээ. Сургууль эмнэлгийн хэрэгцээ байгаа ч гэсэн усгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй. Ийм зүйлийг том зургаар нь харахгүй зүгээр л нэг тохижилтын асуудал мэтээр ярьж байгаа хүмүүс цаашдаа бодох байх. Аюулын харангаа тэртээ тэргүй дэлдээд ороод ирнэ дээ.

-Төсөлд санхүүжилт олгохоор болсон ОУ-ын байгууллагуудтайгаа холбогдсон уу?

-Одоогоор холбогдоогүй байна. БНСУ зураг төсөлтэй холбоотойгоор зургийг нь бидэнд үнэ төлбөргүй хийгээд өгсөн. Яг үнэндээ монгол хүний сэтгэл дутсанаас гадаад хүний сэтгэл дутаагүй. Энэ төслийг хараад Сэлбэ гол дээр очиж танилцсан гадаад улсын инженерүүд Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудал байна гэж хэлсэн. Улс төр болоод иргэдийн оролцоотойгоор хийх ёстой юм байна гэсэн. Гаднын мэргэжилтнүүд улс төрийн чиг баримжаа, нийгмийн хандлагыг харчхаад толгой сэгсэрч байсан. Төр нийгмийн оролцоотойгоор энэ төслөө явуулахгүй ашиг харж есөн жил гацаасан. Усны нөөцийн асуудал бол улсын асуудал ч гэж хэлсэн. Гол нь нөхөр Цэцэг биш Улаанбаатарт бүртгэлтэй сая 700 мянган иргэний ундны усны асуудал яригдаад явна. Үүнийгээ ч гэсэн ярихгүй байгаад гадаадынхан гутарч байсан. Тэд биднийг бодох юм бол арай өөрөөр байгаль дэлхийгээ хардаг юм билээ. Эхний зүйлүүдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулалгүйгээр нөхцөл байдлыг бий болгосон байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
2022-12-01 16:34

Зассс Голынхоо эхэд анхаарахгүй байж голынхоо дунд 8,5хан км газарт л хэдэн мод тарьж тохижуулснаар гол маань сэргэчих үү????

Иргэн
Иргэн
2022-12-01 16:35

Төсвийн асар их мөнгийг цагаа олоогүй, дэмий юманд зарцуулаагүй дээ баярлаа хө. З##уу хүн нэр цэвэр явах нь хожим тустай.

Зочин
Зочин
2022-12-01 16:48

Dansand dahi munguu ene tusuld zartsuulsan gj bsn uu setgel zvrkh gargj odoo tusluu uragshluulahiin tuld bairaa zaran bhda iim shan setgltei bvsgui bairaa yag zaran

Зочин
Зочин
2022-12-01 16:56

Tsetseg oroogui bol ug n yavchihaar tusul bsiimda. Uilj duulchaad ingeed shurgaad orood ireheer ard tumen durgui bh n argagui bizee

Зочин
Зочин
2022-12-01 17:08

Ач холбогдлыг ойлгуулж чадаагүй. Мод тарьж зүлэг амрах саравчнуудаар л төсөвлөгдсөн. Уг нь эхлээд Сэлбэ голын усны нөөц урсацыг хэрхэн нэмэгдүүлэхээс л эхэлмээр юм. Нөгөө т##даа хотод иргэдийн хувьд өнөөдөр нийтийн тээвэр дэд бүтцийн асууд## тулчихсан. Тийм болохоор иргэд ч ИХ ч Сэлбэ төслийг анхаараагүй.

zochin
zochin
2022-12-01 17:12

Энэ ажлыг мэргэжлийн, ёс зүйтэй хүнээр хийлгэхийг шаардаж байна

Гаа
Гаа
2022-12-01 17:13

Цэцэг та бас юу вэ?хулгайч нараа хажуугаар дут

Нийтийн тээвэр
Нийтийн тээвэр
2022-12-01 17:21

Саначлаад ...Дэмжигч хүмүүстэй нэгдэн 200м газрыг л янз##аад харуулчих .тэгэхээд л сайхан жишиг - эхлэл болно шүү.

99009
99009
2022-12-01 17:27

Whats up with the branch ? take it out

Зочин
Зочин
2022-12-01 17:29

Улс төрчидтэй их холбогдохоор угаасаа л мөнгө идэх нь гэж харагдана шдээ. Тэрнийгээ мэдэж л баймаар юм. Яг ингэж хийнэ гээд зураг төсөл танилцуулгаа хиы л дээ. Тийм олигтой танилцуулах юм бхгүйбол ойлгомжтой шдээ

Зочин
Зочин
2022-12-01 21:14

Мэргэжлийн хүмүүс нь ажлаа хиыг. Чи с##аавчаа гарга## явжээ

Зочин
Зочин
2022-12-01 21:24

You are next Сүнээ?

Дух
Дух
2022-12-01 21:52

Дух ихтэй ч ухаан богинотой л##ар авгай

Зочин
Зочин
2022-12-02 13:38

eniig z##luulaa haanaas sereed garaad irsiin

Зочин
Зочин
2022-12-02 14:41

Чи бид 2 чадахгүй аа тэнэгтдэг бна ш дээ.сэлбэ голтой голгүй болно.битгий яадарггатаад өлөнтөөд бай

Зочин
Зочин
2022-12-11 10:24

Аая постер зура мураг нь хэрүүлч Дух биш гишүүн Дух...

Холбоотой мэдээ

Back to top button