Нийгэм мэдээ

“Тэс петролиум”-ын хоёр ажилтанг шатахууны сав руу унасан хэмээн таамаглаж байна

Өнөөдөр өглөө Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиум” ХХК-ийн 2000 тонны шатахууны нөөцийн сав шатаж, гал түймэр гарч эхэлсэн.

Улмаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нийлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч,  гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин, УБТЗ Зүүнхараа дахь Галын галт тэрэг хамтран шуурхайлан нийт 8 цаг ажилласнаар 17 цаг 18 минутад гал түймрийн тархалтыг зогсоож, 18 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага аж ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтай нэмэлтээр үүрэг гүйцэтгэжээ.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр АИ-92 шатахуун хадгалагдаж байсан юм.

Энэхүү савны зэргэлдээ байрлах 400 мянган литрийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тонн шатахуун хадгалагдаж байсан.

Мөн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гурав ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход нэг иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй аж.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 11:23

odoo ulaanbaatar hotod bairlah shatahun tvgeeh stantsuudad shalgalt hiih heregtei yg hotin tuvd hajuna 20 metr hvrehgui zaid barilga baritsan eswel mashinaa tawitsan olon barilga bgashdee ted nart shalgalt hih heregtei huulindaa 50m aas deesh zaid geh bolowch bodit baidald ene n heregjihgui baina

Холбоотой мэдээ

Back to top button