УЛС ТӨР

Э.Шижир: Нүүрсний дуулианыг дарах гэж төр "Кью Эс Си"-г гүжирдсэн гэж хардаж байна

“Кью Эс Си” компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.

-Засгийн газар гүжирдсэн тайлбар хийлээ-

-Засгийн газрын хуралдаанаар Кью Эс Си компанийн концессын гэрээг хэрэгжүүлж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр компаниас асар их санхүүгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл хийлээ.

-Сонин үйл явдал өрнөлөө. Үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, тайланг танилцуулж байна гэж байгаа юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт уул уурхайн металлургийн цогцолборын төсөл хэрэгжүүлж байсан компанийн хувьд концессын гэрээ цуцлагдсаны дараа “нэгэнт эхлүүлсэн том төлөө үргэлжлүүлэх нь чухал, ингэхийн тулд яах ёстой, асуудлыг бодитоор үнэлж цэгнээд өгөөч, Уулзаж ярилцъя” гэх олон удаагийн саналыг төр засагт тавьсан. Харамсалтай нь одоо болтол уулзаагүй байна. Мөн ЗГХЭГ-ын танилцуулсан мэдээлэлд энэхүү хяналт шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур ТӨБЗГ болон Сангийн яам хамтран 25 хоногийн хугацаатай хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна гэж ярьсан л даа. Энэ бидний хувьд ихээхэн сонирхолтой мэдээлэл.

-Яагаад?

-Эхнийх нь , аль дөрөвдүгээр сард хийсэн шалгалтынхаа тухай яагаад одоо гэв гэнэт ярив. Тухайн үед 25 хоногийн хугацаатай хийсэн шалгалтын дүн тавдугаар сард гарчихсан байх ёстой биз дээ. Бүхэл бүтэн хагас жилийн дараа гаргаж ирж ярьж байгаа нь буруу. Хардлага бий. Одоо нийгэмд нүүрсний хулгайн асуудал ид өндрөө авчхаад байна. Манайхтай холбогдох асуудлууд нүүрсний хулгайн хэрэгтэй яг адилхан шалгагдаад явж байгаа. Гэтэл нүүрсний асуудлыг “хууль хяналтын байгууллага эцэслэн шалгаж дуусаагүй учир ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин “Кью Эс Си” компанийн асуудлуудыг аль хэдийн шалгагдаад дуусчихсан гэмтэн мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. Энэ бол гүжирдсэн тайлбар. Сүүлийн үед хүмүүсийн яриад байгаа “Дабл стандарт” манай дээр хэрэгжиж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудалд бодит бусаар, зөвхөн нэг талын байр сууриар хандана гэдэг асар буруу жишиг.

Хоёрдугаарт нь, ямар асуудал тулгарав энэ дагуу хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад бодитойгоор үнэлж цэгнэе гэдэг хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Ингэхэд ямар нэгэн хариу ирүүлэхгүй буюу биднийг хашааны гадна байлгаж ирлээ. Төрөөс гадна хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлууд бий. Хянаж шалгах нь зөв. Гэхдээ уулзаж ярилцаад бидний байр суурийг бас сонирхох ёстой. Зөвхөн нэг талын байр сууриар хандаад байж болохгүй. Биднийг шалгасан юм бол, зөрчил илэрсэн юм бол яагаад дуудаж уулзаад асуухгүй, дуу хоолойг сонсохгүй, тайлбар авахгүй байгаа юм бэ.  

-Маш олон тоо гаргаж ирж ярьсан. Санал нийлж байгаа юу?

-Шалгалтын явцад биднээс асуугаагүй учраас хаанаас ямар тоо гаргаад ирснийг мэдэхгүй байна. Мэдэгдэж байгаа зүйл нь биднийг 2010 оноос эхлэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж ЗГХЭГ-ын дарга онцолсон. Энэ бол бодитой мэдээлэл мөн. Биднийг хөрөнгө оруулалт хийхийн өмнө үйлдвэр дандаа санхүүгийн гачигдалтай, Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг байв.

-14 тэрбумын хөрөнгөтэй, 15 тэрбумын өртэй компаниас биднийг юу шамшигдуулсан гээд байгааг ойлгохгүй байна-

-Та бүхнийг хөрөнгө оруулалт хийхээс өмнө нөхцөл байдал ямар байв гэдгээс эхлэх байх?

-Биднийг хөрөнгө оруулалт хийхээс өмнө буюу 2009 оны эцсийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн санхүүгийн байдал ямар байсан бэ гэдгийг тодруулаад хэлье. Нийт баланс нь 40 тэрбум, үндсэн хөрөнгө нь 14 тэрбум, 15 гаруй тэрбум өртэй ийм компани угтсан. Ийм компанид бид 90 тэрбум буюу 60 гаруй сая ам.долларыг хийсэн байдаг. 2010-2014 оны хооронд хөрөнгө оруулагч байдлаар ажилласан. Энэ хугацаанд төртэй хамтарч шийдвэр гаргаж ирсэн гэсэн үг.

Ингээд 2014 оноос  “Концессын гэрээ” болж хувирсан. Ингэснээр хөрөнгө оруулагч биш хувьцаа эзэмшигчийн эрхийг нь хэрэгжүүлж ажилласан. Төрийн биш хувийн хэвшлийн компанийн үйл ажиллагаа болж хувирсан гэсэн үг. Удирдлага менежментийг нь авч төрд байсан эрсдэлийг хүлээж авсан. Төрөөс дахин тусламж дэмжлэг авах асуудлыг байхгүй болгосон.

-Санхүүгийн хувьд ихээхэн асуудалтай байсан гэлээ. Хувийн хэвшлийн гарт очоод тэр байдал нь хэрхэж байв?

-Ердөө хоёроос гурван тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан компани. 2021 оны байдлаар 80 гаруй тэрбумын татвар тайлагнадаг болчихсон байх жишээтэй. Асар их зөрүү. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмнө нь авч байсан ногдол ашгийнх нь хамгийн өндөр хэмжээг 30 жилээр нь төлье гэж хэлэлцээд 17 жилийнхийг нь төлчихсөн. Гэвч өнгөрөгч дөрөвдүгээр сард гэнэт “Концессын гэрээ”-г цуцалснаас хойш бидэнтэй уулзаж, тайлбар аваагүй байж “Улсыг хохиролд орууллаа” гэсэн зүйл яриад байгаа. 14 тэрбумын үндсэн хөрөнгөтэй, 15 тэрбумын өртэй компаниас биднийг юу авч шамшигдуулсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хяналт шалгалтаар илэрсэн тэр олон тоонуудын талаар ядаж тайлбар авах хэрэгтэй. Үзэж хараагүй учир тухайн тоонуудыг нь тайлбарлах боломж хомс байна.

-Засгийн газрын танилцуулсан тэр их санхүүгийн зөрчлүүдийн хэчнээн нь, яг аль нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм бэ?

-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" явагдаж байсан бүх үйл ажиллагааг тайлбарлахын тулд уулзаж ярилцах хэрэгтэй байна гэж би түрүүн хэлсэн. Чухам ямар байсан үйлдвэр өнөөдөр ямар болов, авлага өглөг нь хэр байв гэхчлэн тооцоо нийлээд хүлээлцэх байсан. 1.6 их наядын том төслөө зогсоохгүйгээр цааш хэрхэн үргэлжлүүлэх байсан бэ гээд хүлээлгэж өгөх зүйд асар их, эв зүйгээр ойлголцох асуудал олон байсан. Гэтэл тэгсэнгүй. Ярилцахгүйгээр хууль хяналтын байгууллагад өгч шалгуулдаг хэлбэр лүү шууд оруулаад байна. Олон асуудлаар шалгуулж байгаа. Биднээс асууж учрыг нь олчихмоор тоо ч хүртэл байна. Хаанаас ямар тоо гараад ирэв гэж гэмээр зүйлсийг Засгийн газар гэнэт ярьсан.

-40 их наядын баланстай байсан компанийн хаанаас нь 2.6 их наядыг авчихсан гэж яриад байгаа юм бэ-

-Та бүхний гаргасан зөрчил үнэхээр 1.2 их наядад хүрчихсэн юм уу, Засгийн газрын мэдээлснээр?

-Хэвлэлүүдээр нийтлэгдсэн 1.2 их наяд гэдэг нь тоо хаанаас гараад ирэв. Үүнд нь ямар зөрчлүүд байгаа нь үнэхээр тодорхойгүй. Бас 2.6 их наяд болоод өсчихсөн явна лээ. Яагаад нэмэгдэв. Бид 40 тэрбумын баланстай компани хүлээж авсан шүү дээ. Хаанаас нь 2.6 их наяд төгрөг авчихсан гэж яриад байгаа юм бэ. Энэ бол маш ойлгомжгүй асуудал.

-Концесс хэрэгжүүлэгчид өөрсдөдөө ханшийн зөрүүг гаргасан. Үүний зэрэгцээ ханшийн зөрүүгийн хүүг тооцож 108.3 тэрбум төгрөгийг гаргаж авсан байна гэж бас мэдэгдэнэ лээ?

-Тухайн ярьж байгаа тоонууд нь биднийхээс өөр зөрүүтэй байгаа юм. Тэгэхээр яаж гаргаж ирснийг мэдэхгүй. Биднийг ханшийн зөрүүнээс мөнгө гаргаж авсан гэж яриад байх шиг байна лээ. Бид концессын гэрээнээс өмнө хөрөнгө оруулалтын үед 93 тэрбум төгрөг буюу 60 гаруй сая ам.долларыг оруулсан. Энэ нь "Кью Эс Си" компанийн авлага болон бичигдсэн байдаг. Үүнийг гаргаад авчихъя ч гэж улайраагүй, одоог хүртэл санхүүгийн тайланд нь бүртгэлтэй явдаг. Нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу ханшын тэгшитгэл гэж юм хийгдэж төгрөгөөр илэрхийлж явдаг. Түүнийг л ханшны зөрүүнээс ашиг оллоо гэж яриад байгаа юм болов уу л гэж бодож байгаа. Тэр тоонуудынхаа тооцооллыг бидэнд үзүүлж тайлбар авах ёстой шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 09:25

Ханын технологи популизмээр нэг юм гаргаж тавьдаг .Тэр нь МАН тай холбогдонгуут ондоо зүйлд анхаар## хандуулах маягаар ажилладаг.ЖДҮХС ,НДС ,ЭМДС=ХӨГЖЛИЙН БАНК= НҮҮРСНИЙ ХУЛГАЙ= ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР гэх мэтээр идсэн ууснаа дарах гэж сенсаци гаргаж ирдэг

Зочин
Зочин
2022-12-02 09:34

Битгий шаа!!! Сах##ын манкуртууд!!

Зочинkkkk
Зочинkkkk
2022-12-02 10:21
Reply to  Зочин

ene trolluuddaa shaa, al , vx gedgees oor yum zaaj ogch hicheel ordoggui yum baihdaa

Зочин
Зочин
2022-12-02 09:34

Энэ луйварчингуудын ам мэхэнд байнга л унаж байх юмдаа..Ийм гэнэн байдаг юмуу, ,эсвэл дүүрчихсэн тэнэгүүд нь олон байдаг юмуу..

Зочин
Зочин
2022-12-02 09:35

Амжилттай сайн л явагдаж байгаа үйлдвэр байна.Төр савраа татах хэрэгтэй юм байна. Хийж байгаа юмыг замхруулж завааруулаад л байгаа юм байна.

Зочин
Зочин
2022-12-02 09:35

130 ter baas 82 iig tolson bol yagaad iim ih vldej baigaa ym be

Зочин
Зочин
2022-12-02 09:35

Bitgii shaagaad bai haan mongold tegeed ter vildber chini bolson ym oor ymand zartsuulaad bgaa bizdee

Зочин
Зочин
2022-12-02 09:36

Өрөө төлөх болохоор л юм хийж байна гээд баахан худлаа сэндвичэн барилга харуулах юм . Хүдрээ л урагшаа өдөр шөнөгүй зөөж байгаа биз дээ.

Зочин
Зочин
2022-12-02 09:36

юү яриад байгаам бэ.төлж байгаа гэхийн ЗГ.төр нь худлаа хэлээд байдаг юм уу.

Зочин
Зочин
2022-12-02 10:02

Нүүрсний хамаар##тай компани болгон хужаа нэртэй юмаа.яана даа тэгж2 хүнийх болох байх даа

Del
Del
2022-12-02 10:19

сайхан худлаа хэлэх юмдаа

Lol
Lol
2022-12-02 13:01

Хуцаачээ новшоо

зочин
зочин
2022-12-03 12:51

Хөөрхий энэ з##уусын буруу нь ирээдүйд олох ашигаа бодож хулгайч улс төрчингүүд тэдний томилсон хулгайчыг хамга##даг хууль хүчнийхэнд найдаж тэднийгээ төрд мөнх байх юум шиг санасанаас л болж ингэж хохирч түмэнд нүд үзүүрлэгдэж нийгэмд идээчин уугаачингаараа дуудуулж байна даа дараагийн гарч ирсэн улс төрчингүүд хянаж ш##гаж байгаа хууль хүчинийхэн нь өмнөхөөсөө ялгарах юумгүй томилсон эздийнхээ да##гасан өмнөх улс төрчингүүдээ намнах захи##агыг биелүүлж байгаа төдий л амьтад болхоор улс орноо гэсэн хөөрхий з##уусын сэтгэл зүтгэлийг ойлгохыг хүсэх ч үгүй та нарын тайлбарыг сонсох ч үгүй нухчин дарж буруутан болгоно

монгол
монгол
2022-12-05 20:10

төмрийн хүдэр урагшаа зөөх гэж л (ихээр) төмөр зам тавьсан юм шиг түүнийгээ маш үүнэтэй шахах гээд л байх
шиг хув##знууд

Зочин
Зочин
2022-12-05 21:16

АПУ MCS Голрмт банк руу дайрах юм биш үү? Нүүрсний хулгайч гээд зарлачихлаа ш дээ.

Зочин
Зочин
2022-12-06 19:19

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ӨГӨӨЧ ДЭЭ .

Холбоотой мэдээ

Back to top button