Нийгмийн

О.Есүгэн Ази номхон далайн орны аварга боллоо

ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанаа өнөөдөр Токио хотод хийн ялалт байгуулж Ази номхон далайн орны бүсийн аварга боллоо.

Тэрбээр "WBO" холбооны 55.3 кг-ын жингийн бүсний төлөө мэргэжлийн боксод 5 ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан Японы 35 настай туршлагатай боксчин Аканэ Фүживараг шүүгчийн саналаар ялж бүсний эзэн болов.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Эрдэнэбаяр оролцжээ.

О.Есүгэн 11 сард боксын Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэж хагас сарын дараа бүсний  эзэн болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button