Нийгмийн

ЭСЯ, ОУБ-ууд төв талбайд хог хаягдлаар хийсэн гацуур засжээ

Нийслэлийн төв талбайд шинэ оны уур амьсгал орж, тохижилтын ажил эхлээд байна. Талбайд өчигдөр /2022.12.01/ мөсөн гулгуурын талбай, халуун ундаагаар үйлчлэх задгай мухлагуудыг байршуулж эхэлсэн. Харин өнөөдөр төв талбай олон өнгийн гацуур модод сүндэрлэжээ.

Иргэдийн талархалт болон шүүмжлэлт сэтгэгдэлд өртөөд байгаа Сүхбаатарын талбайн энэхүү тохижилт нь “Green fest - 2022" үйл ажиллагааг угтсан бэлтгэл ажил аж.  
Тодруулбал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй төсөл юм байна. Төсийн хүрээнд Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд дахин боловсруулсан модоор хийсэн гацуур зассан байна.  

Арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд өвлийн өвгөн, цана чарга, хэрэггүй зүйлсээ хэрэгтэй хүнд нь өгөх “Дулаахан өвөл” асар, хуучин номоо сольж унших “Номын өргөө”, ногоон хүслээ бичиж үлдээх “Хүслийн самбар” гээд олон хэсэг үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.
“Green fest - 2022" эвентийг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газар, City of nomads зэрэг газрууд хамтран зохион байгуулж байна.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button