УЛС ТӨР

Б.Энхбаяр: Нэр дэвшигч Б.Ганболд хэт халилтай, харгиа яриатай байна шүү

Баасан /2022.12.02/ гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэв.

Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг УИХ-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас асуух асуулт байна. Энэ шүүгчдийн сонгон шалгаруулалт хэзээ зохион байгуулагдсан бэ. Сонгон шалгаруулалт болохын өмнө  IT хэлтсийн даргыг та сольсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Олон гишүүд нэр дэвшигчдийг голонгуй хандаж байгаа тул ингэж асууж байгаа юм.

Мөн нэр дэвшигч Ганболд та асуултад хариулахдаа 22 ном бичсэн хэмээлээ. Би Чимэд, Нарангэрэл багш нарыг 22 ном бичсэн гэж сонсоогүй. Гэхдээ би таны бичсэн номыг сайн мэдэхгүй байна. Хуулийн шинжлэх ухааны салбартаа хүлээн зөвшөөрөгдөх байдал нь судалгаа шинжилгээний ажил. Тиймээс та номуудаасаа дурдаач. Анзаарахад Б.Ганболд нэр дэвшигч халилтай, харгиа яриатай байна шүү. Уянгын халил гэхэд хаашаа юм. Халил ихтэй байна шүү. Шүүгч хүнд байх ёсгүй зан төлөв" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 14:14

Нам дагав�##� ам тосдоно гэж. Албан туша�##�д очиж байгаа болгон утсан хүүхэлдэй болж

Зочин
Зочин
2022-12-02 15:28

шүүгчээр ажиллаж үзээгүй хүнийг шууд оруулж ирж байгаа нь хардлага төрүүлж байна шүү бас хэний хүн вэ

Зочин
Зочин
2022-12-02 16:10

Энхбаяр өөрөө ном уншаач. Ганболд Их засагт байсан намтараа нуугаад л. Учр�##� татаж байгаа биз

Зочин
Зочин
2022-12-02 19:17

Энэ 3 хүнээс Ганболд нь УДШ-ийн шүүгчид илүү тохирох нэр цэвэр мэдлэг боловсрол өндөр хүн байна. Би энэ хүний бичсэн хуулийн номнуудыг уншиж байсан. Маш ойлгомжтой бичдэг юм байна лээ.

Зочин
Зочин
2022-12-02 19:20

Ганболдыг дэмжих зүйтэй. Шүүгчээр ажиллаж байсан 2 нь хонгилынх байж мэднэ шүү. Ганболд нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан учраас хүний эрхийг хамга�##�ах чиглэлээр илүү байж таарна. Ийм учраас Ганболдыг дэмжиж байна.

Зочин
Зочин
2022-12-02 19:37

3 шүүгчийн асуудлыг хэлэлцсэн их хурлыг харж байхад гишүүн Мөнх-оргил, Раднаасэд, Энхбаяр нар өнөөгийн шаардлагаас нилээд хоцрогдсон харагдаж байна. Заав�##� шүүгч байсан хүнийг Дээд шүүхэд томилох ёстой гэсэн ойлголтоосоо с�##�цгаах цаг �##�ь хэдийн өнгөрсөн шүү эрхэм гишүүдээ!!!

Зочин
Зочин
2022-12-02 19:40

ер нь дэлхийн улс орнуудын жишгийг суд�##�ж үзэхэд дээд шүүх буюу хян�##�тын шатны шүүгчээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг томилдог юм билээ. Энэ бол хүний эрхийг дээдлэх т�##�аасаа илүү чух�##� гэж үздэг.

Зочин
Зочин
2022-12-02 19:44

Шүүх бол иргэний зөрчтгдсөн эрхийг сэргээх болон хэрэг хийсэн эсэхийг тогтоож тухайн этгээдийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргадаг тул өмгөөлөгчөөр олон жил ажилласан хүнийг шүүгчээр томилох зөвөө.

Зочин
Зочин
2022-12-03 00:10

Ganbold uuruu zuv hun bish dee. Huviin amidraliin huvid olon ehner solij olon busguig zovooson hun deee. Ene hun hunii huvi zayag shiidegch baina geheer buuhgui l b.a

Зочин
Зочин
2022-12-03 00:12

Ganbold shuugchid ner debshigch Bolortogos, Narangarav, Munguntsetseg, BolorErdene gd olon ehneriin olon huuhed unchruulsen. Ergen toirnii buh humuus hun muutai hetsuu harizmtaig ni heldeg sh dee. Busdiig zovoogch busdiin amidraliiig shiideed alh bariad suuh ni zuv uu???

Холбоотой мэдээ

Back to top button