УЛС ТӨР

"55 нас хүрч, 30 жил шүүгчээр ажилласан хүмүүсийг яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм"

Баасан /2022.12.02/ гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг УИХ-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "55 нас хүрсэн, 30-ааш доошгүй жил шүүгчээр ажилласан хүмээсээ яагаад тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ, Зүмбэрэллхам дарга аа. Энэ хүмүүсийг тэтгэвэрт нь гаргаж, шинэчлэл хийж, хараат бус байдлыг хангуулъя, ашиг сонирхлын мэдүүлэг өгдөг болгоё. Өөрөө шүүгч, нөхөр нь өмгөөлөгч, хүүхэд нь прокурор гэдэг байдлыг засах гээд оролдоод байгаа биз дээ. Одоо 20 гаруй шүүгч ажиллаж байх ёстой. Шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулга дээр мэдлэг чадвар, ёс зүй гэдэг зүйл дээр юу ч бичээгүй байна.

Шүүгч нарын байрыг яах гэж байгаа юм бэ. Түрээсийн байранд ажилладаг хоёр ч шүүх бий. Шүүгч нарын хараат байх эсэх нь шүүх хуралдаанаас эхэлнэ" гэв. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам "55 нас хүрсэн, 30 жил шүүгчээр ажилласан хүнд тэтгэвэр тогтоолгох асуудлаар Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулахаар хүсэлт хүргүүлсэн. Хүний хувь заяа, ажил төрөлтэй нь холбоотой асуудал учраас дээд шүүхээс тайлбар гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Тайлбар ирэхээр хэрэгжүүлнэ. Мэдлэг, чадвар, ёсзүйн асуудлыг танилцуулгад оруулаагүй нь дутагдалтай болсон байна. Дараагийн удаа оруулж ирнэ.

Шүүхийн байргүй шүүхүүд байна. Ашиглаж болдог байранд ч ажиллаж байгаа ч стандартад нийцэхгүй байгаа тохиолдол ч байна. Төсөвт шүүхийн байрны хөрөнгө оруулалт тусаагүй. Шийдэж өгөөгүй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Нэр дэвшигчидтэй холбоотой асуудал байхгүй. Гэхдээ дээд шүүхийн насны асуудлаад дээд шүүх тайлбар гаргана гэж юу гэсэн үг вэ. Хууль дээдлэх зарчим шүүх эрх мэдлийн байгууллагад заавал байх ёстой. Бид өнөөдөр шүүхийг бие даасан, шударга, хараат бус байлгах арга замыг хайж байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 14:23

хөөн хэлэлцэх хугацаа юу

Энхтайван
Энхтайван
2022-12-02 14:35

Аргагүй одоо дараагийн з�##�уу үеийг бэлтгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-02 17:08

Ааяа хүний нас яриад яахав ээ тэр завхарууулсан хөөнмхэлэлцэх хугацаагаа буцаа

Зочин
Зочин
2022-12-03 10:36

Хүний хувь заяа ч гэх шиг! Энэ чинь захын нэг суманд өл з�##�гуулах ажилд томилох гэж байгаа биш дээ! Нарийн хатуу ш�##�гуур байх ёстой!

Холбоотой мэдээ

Back to top button