Нийгмийн

“ШТС-ын хоёр ажилтанг устай холилдсон 450 тонн түлшний савнаас хайж байна”

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн түлшний агуулахад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-нд гал түймэр гарсан.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд найман цаг нэмэлт хүч дуудан ажилласны эцэст бүрэн унтраасан юм.

Түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байгаа билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж байна. Эрэн хайж буй хоёр хүнийг тухайн түлшний саванд унасан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. 15.00 цагийн байдлаар тус савнаас 180 тонн устай холилдсон түлш соруулж авчхаад байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ebe
Ebe
2022-12-02 18:04

Udaan haidag a l nuud ve

Холбоотой мэдээ

Back to top button