ЭДИЙН ЗАСАГ

Монголбанк 2.6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны арван нэгдүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан авсан үзүүлэлт болжээ. 

Үнэт металл худалдан авсан дүнгээр өсөхөд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,332.0 кг үнэт металл тус тус авсан нь голлон нөлөөлжээ. 

Ташрамд дурьдахад Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрөгч арван нэгдүгээр сард үнэт металын дундаж үнэ 197,545 төгрөг байжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button