УЛС ТӨР

Засгийн газар лаа, чүдэнз, хувийн халаагуур бэлдэх мессежээ өгсөөр байна

Өнөөдрийн /2022.12.02/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл"-ийг сонсов.

Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Н.Ганибал нар эрчим хүчний салбарыг шүүмжилж, эрх баригч намынхныг буруутгацгаасан юм.

Харин Салбарын сайд олон нийтэд байдал хүндэрсэн, лаа чүдэнзээ бэлдэхэд буруудах зүйлгүй гэдгийг сануулав.

Тодруулбал тэрбээр, "Эрчим хүчний салбар асар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ онд 168 тэрбумын алдагдал амсана. ОХУ-аас авах цахилгаан 345 мВт-аар хязгаарлагдана. Хамаг нөөцөө шавхаж ажиллаж байгаа бөгөөд саатал гарахад шууд зогсоно. Аргалаад яваад байж болохгүй. Нийслэлийн дулааныг аргалах бүх нөөц шавхагдаж дууссан. Үүнийг ард түмэн, олон нийтэд шударга хэлсэн нь дээр" хэмээв.

Түүний эдгээр үгсийг Засгийн газраас иргэддээ өгч буй мессеж гэж ойлгож болно. Өмнөх сайд Тавинбэх удаа дараа ийм мессеж өгсөөр ирсэн. Одоо түүнийг үгийг Б.Чойжилсүрэн давтаж байна. Засгийн газар лаа, чүдэнз, хувийн халуугаар бэлдэх мессежээ өгсөөр байгаа нь энэ юм.

Засгийн газрын энэхүү мессежийг мэдрэгээр хүлээж авч буй зарим иргэд зуслангийн байшин, лагертаа янз бүрийн халаагуур, мини мотор сэлтээ бэлдээд эхэлцгээж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 17:58

Kkk.halaaguur,motor ed nar chin bas l togoor ajillana shdee.Nuursee tuleed holildood baij baihaas dee.

Ззочиночин
Ззочиночин
2022-12-02 22:19
Reply to  Зочин

Ха ха, тэнэг сэтгүүлчийн бичлэг л байна.

Panmongol
Panmongol
2022-12-02 18:02

Eldev hungulelt uramshuulalaa boliod tsahilgaanaar naidvartai hangaach

Зочин
Зочин
2022-12-03 03:19

НЭГ САНАА ХЭЛИИ. ОРОЙН АЧААЛАЛТАЙ ҮЕЭЭР ХӨРГӨГЧ ХӨЛДӨӨГЧ УГААЛГЫН МАШИН ИНДҮҮ ГМ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛЭЭ УНТРААХ АЯН ӨРНҮҮЛИИ. ЗУРАГТЫН БҮХ СУВГААР ГАРАХ КОНТЭНТ ХИЙХ

Зочин
Зочин
2022-12-03 08:39
Reply to  Зочин

зөв шүү, хүнд хэцүү үед хэрэглэгчид ч бас сахилга дэглэмтэй байх хэрэгтэй, шөнө уга�##�гын машинаа ача�##�ахад болно шд

Зочин
Зочин
2022-12-03 12:03

Засгийн газар 3-хан сая хүнээ ингэж арчаагүй амьдруулж байгаа шүү дээ. Улс төрчид нь ард түмнийхээ боломж, байг�##�ийн баялгийг хулгайлаагүй бол улс орон ийм байд�##�д очихгүй байсан. Хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооц, өөрсөддөө боломж олгож авсан зээлийг нь эргүүлж төлүүл. Зээл гэдэг чинь авсан зээлээ хүүтэй нь буцааж төлнө гэсэн хугацаатай, нөхцөлтэй байдаг болохоос эрх мэдэл, �##�бан туша�##�аа ашиглаад зүгээр авдаг гэж ойлгодог нөхдүүд эх орон, ард түмнийг сүйрүүлээд байна.

Зочин
Зочин
2022-12-03 13:06

Энэ олон гэрэлт рекламын самбараа болиоч шөнөжин аса�##�ттай. Хотын захиргаа энэ мэт цахилгаан хэмнэж болох бүх арга замыг хайх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button