Нийгэм мэдээ

БНХАУ-аас эхний ээлж болох 224 автобус ирж байна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль, дагалдах хуулиудын төслийг 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгосон. 

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирж буйг мэдэгдсэн. 

Тэгвэл эхний ээлжинд орж ирэх 224 автобус үйлдвэрээсээ ачигдсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-12-04 23:09

420 тэрбумыг бүтэн жил хадг##ж байгаад сууд## нь ганхаад ирэхээр түргэн авч 224 автобус замдаа явж байна гэж хэнийг хуурч байгаа юм бэ? Нөгөө Архангайн Эрхэм гишүүний бэлгийн машин замын түгжрэлд явж байна гэдгийн үлгэр санаанд орлоо, ард түмэн тэнэг биш шүү гэдгийг өнөөдрийн жагса##аас харж болох юм.

Зочин
Зочин
2022-12-05 11:22

ХА ХА ХА ЭНЭ АВТОБУСНУУД ИРЭХЭЭР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛ АРИЛАХ ЮМ ГЭНЭЭ ЯАСАН ТЭНЭГ АЦНУУД ВЭ? УЛАМ ИХ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ.ДОРНО ЗҮГТ НАР МАНДАЖ ХЯТАДААС АВРАЛЫН АВТОБУС ИРЛЭЭ НИХО НИХО

Холбоотой мэдээ

Back to top button