Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Арга ядсан иргэд 309-р цэцэрлэгийг 100 саяар тохижуулсан ч, хүйтэн байшинд хүүхдүүд хатгаа туссаар

БГД-ийн “Алтай хотхон” 10 мянган оршин суугчтай. 2022 оны байдлаар тэдний дунд цэцэрлэгийн насны 996 хүүхэд байна. Цэцэрлэг, сургуульгүй арваад жил болсон тус хотхоны аав, ээжүүдийн хувьд тойрогтоо хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэдэг бараг л мөрөөдөл байв.

Засгийн газраас энэ жил хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тогтоол гаргаж, үүний хүрээнд салбарын сайд өнгөрсөн зун дүүрэгт бүрийн хувийн хэвшил, иргэдтэй цэцэрлэгийн барилга, байр, өрөө сууцны тохироо хийсэн. Энэ л шугамаар “Алтай хотхон” цэцэрлэгтэй болж, “Тайгам-Алтай” компаниас 1300 м.кв эл байрыг худалдан авчээ.

-Ногоон өнгөтэй хана, шал бүхий хоосон заал угтав-

Тойрогтоо цэцэрлэгтээ болсон эцэг, эхчүүд хөөр баяр болж, хүүхдээ аваад ирэхэд ногоон өнгийн хана, шал бүхий хоосон танхимууд угтжээ. Гэхдээ бас ор хоосон биш л дээ. Зураг дээр байгаачлан жижиг дрож, 18-27 сандал, 6-8 ширээ, хоёр уут тоглоомтой байсан. Улсын цэцэрлэг шинэ байранд орсон, эд зүйлсийн тендерүүд зарласан тун удахгүй тохижно гэсэн мэдээлэл авсан асран хамгаалагчид итгэжээ. Гэвч хоосон шахуу танхимд тоглох, тухлах орчингүй хүүхдүүд өдөржин уйлалдаж, заримынх нь нүд нулимсандаа түлэгдээд улайчихсан байж.

Нялх үрсээ ийм байдалд хэр удахыг хүлээж тэвчилгүй эцэг, эхчүүд нэгдэн хурал хийж, өөрсдөөсөө мөнгө гарган бүлгүүдээ тохижуулахаар болжээ. Тус цэцэрлэг 12 бүлэгт, 400 гаруй хүүхэдтэй.

-Нэг айлаас 150-400 мянган төгрөг гаргаж улсын цэцэрлэгийг тов хийтэл тохижуулав-

Тэд бүлэг бүрээрээ нэгдэж, тухайн ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон эд зүйлсийг худалдан авсан байна. Нэг айлаас 150-400 хүртэлх мянган төгрөг цуглуулан, нэг бүлэгт дунджаар 35-47 нэр төрлийн эд зүйлс худалдан авч, өөрсдөө гар бие оролцон тохижуулж санаа амарсан байна.

Харин цэцэрлэгийн зүгээс хувийн хэрэг хөтлөх хавтас 25 мянга, нөөц хөнжил, гудасны мөнгө 29 мянган төгрөг тус тус хураахын зэрэгцээ тохижилтоо хэл амгүй хий, та нарыг гомдол гаргахаар баахан шалгалт ирээд төвөгтэй байна гэж хатуухан сануулсан гэх.  Мөн тохижилт хийсэн тайлангаа нэг бүрчлэн өгөхийг бас шаарджээ. Хүүхдүүдийнхээ орчинг өнжин хонон ажиллаж, цаг алдалгүй бүрдүүлсэн ч, цэцэрлэгтэй холбоотой асуудал цэгцэрсэнгүй.

-Нойлын цаас салхинд дэрвэсэн өрөө тасалгаа, шохой хууларч унасан “хогийн” дрож-

Хүүхдүүд гүйлгэж, ойр ойрхон ханиад хүрч, цэцэрлэгийн барилга нь маш хүйтэн төдийгүй агааржуулалтын хоолойгоор байнга хүйтэн салхи орж, жаалууд олноороо хатгаа авах болжээ. Бидэнд ирсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар 20 гаруй хүүхэд хатгаатай, зарим нь эмнэлэгт байгаа аж. Ингээд холбогдох газруудад санал хүсэлтээ бичгээр өгч, асуудлууд шийдэгдэхийг тэвчээртэйгээр хүлээсэн байна. Харин энэ үед цэцэрлэгийн зүгээс хатгаа, ханиад хүндэрсэн гэдэг эмчийн магадлагаа авч ир, өгөхгүй бол цэцэрлэгээс хасна гэх хатуу сануулга бас л өгч. Тухайн барилгын халаалт маш сайн байгаа ч тасалгааны хэм хүйтэн, эд хогшилд хүрэхэд  гадаа байгаа юмшиг мэдрэмж төрөхөөр мөн бие засах өрөөн дэх нойлын цаас салхинд дэрвэж, цонхноос салхи үлээдэг зэрэг нь хүүхдүүд өвдөх шалтгаан гэж дүгнэж, холбогдох газруудад хүсэлтээ гаргаад яваа аж. Гэвч  НМХГ /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/-аас бусад нь хариу өгсөнгүй.  Мэргэжлийн хяналтын алба хаагчид эцэг эхчүүдийн хүсэлтээр тус цэцэрлэгийн гал тогоонд шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг арилгах үүрэг өгсөн гэх агуулгатай бичиг илгээжээ. Үүний дараагийн асуудал бол дрожны тендер.  Анх дэвссэн байсан дрожноосоо чанар муу, нимгэн, шохойн артай бөгөөд тэр нь хөдөлгөх төдийд хуурч унана.

Тендерийн дрож ирсэн нь
Ачигдсан дрожныхоо талыг авч үлдэж буй нь

Ангиуд бетонон шалан дээр шууд хулдаас дэвссэн учир маш хүйтэн. Өрөөнүүдэд арай жийрэг болж байсан дрожийг нь аваад үүнийг дэвсэнэ гэхэд эцэг, эхчүүд хүүхдүүддээ нэмж өвчин тусна гэхээс айсан. Гэвч тусыг эс олж шохой нурж унасан дрож ангиудад дэвсэж, хуучин дрожны тал нь шөнийн цагаар хаашаа ч юм ачигджээ. Харин үлдсэн хэсгийг өнөөх аав, ээжүүд эсэргүүцэн байж буцаан оруулжээ.  

“Тайгам алтай” ХХК: Улирал солигдоход агааржуулалтын систем доголддог

“Тайгам алтай” компаниас энэ талаар асууж тодруулсан юм. Тус компани уг барилгыг анх үйлчилгээний зориулалтаар 2021 онд барьж дуусгасан. Гэвч үйл ажиллагаа эхлүүлэхгүй байж байтал улсаас цэцэрлэгийн зориулалтаар худалдан авчээ. Тиймээс тэд найман сард үйлчилгээний зориулалтын том заалаа цэцэрлэгийн зориулалттай болгон засварлаж, тасалгаанууд гарган хүлээлгэн өгчээ.  Ойрын өдрүүдэд компаниас хаалга, цонхны сийгсэн хэсгүүдийг засч дулаалах ажил хийж байгаа гэнэ. Харин агааржуулалтын системийн тухайд “ Улирал солигдоход агааржуулалтын систем доголддог тал бий. Тухайн цэцэрлэг дээр агааржуулалт чинь агаар орж байж, эргэж гарах процессоор ажилладаг.  Тэгэхээр огт агаар оруулахгүй битүү байлгаад байгаа болохоор агаарын хүйтэн урсгал давамгайлсан гэж үзэж байгаа” гэлээ.  

309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.Ариунаа: Шинэ барилга учраас эрсдэлд гарч болзошгүйг  бүгд мэдэж байсан

Бид тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулан асуухад “ Бүх зүйл хэвийн байгаа. Салхивч болон хүйтэн байсан дээд, доод давхрын хоёр ангид шаардлагатай арга хэмжээг аваад жин тан болгосон. Зарлагдсан тендерүүд дүрэм журмын дагуу явагдаж байгаа. Эхлээд тендерээр дрож ирсэн, эцэг эхчүүд шаардлага хангахгүй байна гэсэн. Өмнөх дрож бол цэцэрлэг нээгдэхэд засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан Эрдэнэт хивсийн шинэ дрож байсан. Эцэг, эхчүүд  ирсэн дрожид ам муутай байсан ч дэвссэн, нөгөө нөөцөөс гарсан дрожоо ч давхарлан хэрэглэж байгаа гэж хэллээ. Харин эцэг , эхчүүдээс тохижилтын тайлан яагаад шаардсан, хүүхдүүд өвдөж байгаа нь барилгын чанартай холбоотой юу гэж асуухад “ Томуугийн дэгдэлтийн үе таарсан. Тэгж олноороо өвдсөн гэж би хэлж мэдэхгүй байна. Хүйтний нөхцөл байдлаас шалтгаалж, хоёр, гуравдугаар сар хүртэл уртаар чөлөө авсан айлууд бол байгаа. Манайх бүх эцэг, эхчүүдээс санал аваад хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулсан. Тэр хүүхдүүд цэцэрлэгтээ явж байгаа. Анх барилгаа хүлээж авахад үйл ажиллагаа явуулж байгаа эхний жил учраас аль нэг талаар эрсдэл, доголдол гарч болохыг барилгыг компани ч хэлсэн. Бид ч үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэхээ ярилцаж байсан. Тохижилтын хувьд бид эцэг, эхчүүдийг шаардаагүй, тэд багш, хүүхдийнхээ сурч ажиллах орчинд анхаарал тавьж өөрсдөө сайн дураар хийсэн. Харин тайлангийн тухайд бид тухайн эд зүйлсийг үндсэн хөрөнгөд бүртгэж авах зорилготой ” гэж хэллээ.

-Тус цэцэрлэгээс зарласан хоёр тендерт "Тодком" компани шалгарчээ-

Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэг нь хоёр салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь бидний сурвалжилж буй эл байр. Харин нөгөөх нь өнөөдрөөс элсэлтээ авч буй. Тус цэцэрлэгийн тендерийн урилгыг нь tender.gov.mn сайтаас шүүж үзлээ. Ингэхэд энэ оны аравдугаар сард нэг болон хоёрдугаар байрандаа тус бүр 50 орчим сая төгрөгийн тендер зарлажээ.

Тодруулбал:


Одоогоор үйл ажиллагаа явуулж буй нэгдүгээр байрных нь тендерийн урилгыг харвал:

  • Вандан сандал /24 ширхэг/
  • Багшийн ширээ, сандал /36 ширхэг/
  • Хивсэн дрож /12 ширхэг/ захиалсан байна.

Дээрх хоёр тендерт "Тодком" ХХК шалгарчээ

"Тодком" ХХК нь Борын Бат-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй. Малын тэжээлийн үйлдвэрлэл худалдаа, гадаад худалдаа, компьютер, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээл үйл ажиллагаа явуулдаг байна. /Тус компанийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу/.

Энэ компанийн тендер шалгаруулалтад оролцсон түүхийг сөхөж үзвэл, 37 тендерийн мэдээлэл гарч ирж байна. Өнгөрсөн хугацаанд албан байгууллагуудад голдуу компьютерийн техник хэрэгсэл нийлүүлж иржээ. Харин 2022 оны аравдугаар сард цэцэрлэгийн тавилга, хэрэгсэл нийлүүлэх агуулгатай есөн тендерт оролцсоноос 309-р цэцэрлэгт "Шалгарсан" гэсэн тэмдэглэгээтэй байна. /"Тодком" компанийн тендерийн түүхтэй энд дарж танилцана уу/

450 хүүхэдтэй тус цэцэрлэгийн аав, ээжүүд тохижилтыг цэцэрлэгээс өгсөн мэдээлэл дээр үндэслэн хийсэн. Тодруулбал, тендерээр ирнэ гэсэн эд зүйлсийг үлдээж, бусдыг нь бүрдүүлсэн. Гэвч тендерээр ирсэн дрож тэвчээрийг нь баржээ. Дараа дараагийн тендерийн үр дүнд дахиад ийм чанаргүй эд зүйлс ирэхвий гэхээс тэд болгоомжилж буй. Үүний зэрэгцээ хүүхдүүдээ эрүүл аюулгүй, стандарт хангасан орчинд сургахын төлөө холбогдох бүхий л газруудад хүсэлт, саналаа илгээсээр яваа. Анхнаасаа цэцэрлэгийн бодит нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй нэгдэхэд цэцэрлэгээс  хэл ам гаргахгүй байх чиглэл өгсөн.

Мөн тэдний эхний сэтгэгдлүүд хэвлэл мэдээлэлд хүрч Л.Энх-Амгалан сайдаас сэтгүүлч асуухад “Галзуугийн эмнэлэг шиг ногоон хана, шалтай анги хаана ч байхгүй” гэж хэлсэн.  Харин эцэг, эхчүүд харамсалтай байна сайдаа, тэр нь манай энэ цэцэрлэг хэмээв.

ВИДЕО:

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 09:25

Асуудлыг зөв т##аас нь шийдэх гэж оролддоггүй, хуучинсаг арга барилаар л удирдаад байгаа юм. (Эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдийн минь өвчний түүхийг өрхийн эмнэлгээс авсан гээд боддоо. Гэдэс нь өвдсөн эсэхийг ш##гасан гэсэн. Ийм удирдагч байх уу. Би харин ч шүүхэд гомдол гарг##гүй өнгөрсөн. Магтаад байсан г## тогоо нь мэргэжлийн хян##таар асууд##гүй байгаагүй шүү.) Үнэнг хэлэхээр ад болоод эрхлэгч дарга маань баруун зүүн гаруудтайгаа нийлж цахимаар барьж идэх гээд өөрсдийгөө өмөөрөөд сүйд байдаг юм билээ. (Бараг багш нар руугаа утсаар з##гаад доор нь хурдан коммент бич гэж сүрдүүлдэг байх . кк) Иймэрхүү мэдээллээ ил тод энэ грүпп-д мэдэгдээд байж болдоггүй юм уу. Яагаад бидний сан## сэтгэгдлийг асууж болохгүй гэж... Бид ардчилсан улсад амьдраад байна гэж бодоод байгаа. Юун тайлан нэхээд байгаа юм. Нэг анги одоогоор доод т## нь 5-6 сая төгрөг гаргачихсан байгаа. Дахиад ч дутуу зүйл их байна. Хүүхдүүд, бяцхан зүрхүүд шингэний дутагд##д орж байна. Ам нь хатаад, хагараад байна. Даараад байна. Яагаад бидний хүүхдүүдийг хайрлахгүй байгаа юм. Бид удирдлагаас, улсаас хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд байлгахыг шаардах бүрэн эрхтэй.

Уучлалт гуйхгүй бол гомдол гарга.
Уучлалт гуйхгүй бол гомдол гарга.
2022-12-05 12:29
Reply to  Зочин

Өрхийн эмнэлэг уучл##т гуйхгүй бол шууд Эрүүл мэндийн газарт гомдол гарга.

Уучлалт гуйхгүй бол гомдол гарга.
Уучлалт гуйхгүй бол гомдол гарга.
2022-12-05 12:28
Reply to  Зочин

Өрхийн эмнэлэгийнхээ хүнд гомдол гарга, Хүний хувийн мэдээлэл эмч дамжуулах ##багүй. Хориотой. тэр бүү хэл өвчний нэр ч хэлэх ##багүй.

Зочин
Зочин
2022-12-05 09:25

Чанарын шаардлага хангаагүй дрожны асуудлаар АТГ өргөдөл өгч ш##гуулах хүсэлтэй байгаа тул эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө ирж гарын үсэг зураарай ???? Олуулаа зурах тусам дээшээгээ хүрч, хариуцлага нэхэгдэх юм шүү.

Зочин
Зочин
2022-12-05 09:25

3-р бүртгэлээр орсон хүүхэд. анги тохижуулахад нэг хүүхдээс 450мянга гарсан гээд эцэг эхийн зөвлөл гээд өдөр бүр з##гах юм. Нэг дор өгхөд бас бага мөнгө биш ш дээ.

zochin
zochin
2022-12-05 11:53
Reply to  Зочин

450k ch bas arai bishee. manai 2 huuhdiin angi 200 200k huraasan

Зочин
Зочин
2022-12-05 09:26

ядсан юм бэ яасан, цэцэрлэгийн удирдлага муу байна ааа

Зочин
Зочин
2022-12-05 09:27

bur arai bishee!!!

Зочин
Зочин
2022-12-05 09:28

Хмм өрөвдмөөр ч юм даа. Монголын ирээдүй болсон нялх үрсийн өсөх орчинын мөнгөнөөс хулгайлж хамгийн хямд гэсэн хогоор барилга барьж байгаа хүмүүс өөрсдөөсөө ичээсэй. Бүр хулгай хийх газар мундсан биш нялх хүүхдүүдийн барилга, өсөх орчноос л хулгай хийхээ байчих. Эдгээр хүүхдүүд эрүүл тухтай орчинд хүмүүжсэнээр ирээдүйн монгол хөгжинө. Ойлгохгүй байдаг юм байх даа

Зочин
Зочин
2022-12-05 09:28

Энэ цэцэрлэг хэцүү өдрийн нар хэзээ ч үздэггүй. 2 том 23 давхар барилгын дунд зайнд нь барьсан барилга. Харахаас л аймар гаднаа тоглоомын т##бай ногоон байгууламж мод ч байхгүй

Зочин
Зочин
2022-12-05 09:28

Цэцэрлэг нь ч гэсэн улсаас хувьсах зард## яам тамгын газартаа шаардлага тавьж арга хэмжээ авар хэрэгтэй биздээ одоо хэдэн он билээ хэдддүгээр зуунд амьдраад байгаан бэ????

Зочин
Зочин
2022-12-05 09:29

Цэцэрлэгийн зөвхөн барилгыг нь бариад өгдөг бусад тохичилтын асуудлыг багш нар өөрөө тохижуулдаг шүү дээ эцэг эхчүүд хандив өгдөг ихэнхийг багш өөрөөсөө мөнгө гаргаж тохижуулдаг

zochin
zochin
2022-12-05 11:18
Reply to  Зочин

Багахан ц##ин авдаг багш яаж бүхэл бүтэн цэцэрлэг тохижуулах вэ дээ. Арай дэндэж байна муу хулайчууд. Иргэдээр анги тохижуулуулах ажил үүгээр дуусах болтугай

Зочин
Зочин
2022-12-05 10:01

araichdeeee

zochin
zochin
2022-12-05 11:20

Иргэд төрийн өмчийн сургууль цэцэрлэг тохижуулж өгдөг ажил үүгээр дуусаасай. Хүүхдэд ээлгүй хогийн улс юм даа. Сайд энэ асуудлыг заав## шийдэж өгөр учиртай.

zochin
zochin
2022-12-05 11:52

Ariunaa erhlegch uneheer ajlaa hiij chadahgui bainaa. Tsetserlegiin group deer huuhduudiin gedes gilgeed bna gal togootoi taniltsmaar bna gesen utgatai postnii door comment bichsen like darsan etseg ehchuudiig bagsh naraar ni damjulj ter post deer like darahaa boli gj heluulj baisan. iim sots uyiin boodog arga baril chn today mongold yvahgui shu erhlegchee. Ymar ch ethic baihgui... Etseg ehchuudtei uneheeeeer buduuleg zavaan harits#ag. Tanii ajil hetsuu sanagdaad buhimdaad baival chaddag, tuurtehgui hiih hund ni ajlaa og l doo. heden bagsh naraa ch oligtoi udirdaj chadahgui zagnaj zandarj hylalzaj tsehelzeed.

Уншигч
Уншигч
2022-12-05 12:08

СЭТГЭЛГҮЙ КОМПАНИЙН БАРЬСАН БАРИЛГА СЭТГЭЛГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ 2 ТААРЧЭЭ ДЭЭР НЬ ТEНДEРЭЭР МӨНГӨ ХИЙДЭГ СЭТГЭЛГҮЙ ДАРГА НАР

Хөрөнгөө хувааж ав.
Хөрөнгөө хувааж ав.
2022-12-05 12:27

С##хи агааржуулагч хурдан янзлахгүй бол аюултай юм байна.

Зочин
Зочин
2022-12-05 14:39

Энэ хандив тохижилт нэрийн дор эцэг эхээс хураамж аваад байгаа сургууль цнцэрлэгт аудитийн ш##г##т жил бүхэн хийж хянаж тэр хуаамж нь юунд зарцууладаж баыгааг ш##гаж баых хэрэгтэй. Хахууль авч сургууль цэцэрлэгтээ харя##лын бус сурагчид авчихаад түүнийг нь болиулна гэхээр дээрээс дарга нар дарамтлаад оруулаад байгаа гээд захир## менжерүүд нь худлаа ярьж өөрсдийн булхиагаа бусдруу чихээд яриад байсан үнэндээ тийм юм байхгүй тэнд зөвхөн хахууль авагчийн өөринх нь л ашиг сонирхол явж баыдаг хандив нэрээр авдаг сургууль цэцэрлэгийг зөв тотрхойлоод нэр дгаараар нь намар жагса## гаргачихсан байсан тэр их зөв үнэн тогтоож гаргасан байсан тэр хахууль авдаг сургууль цэцэрлэгийг тэртээ тэргүй хүмүс бүгд мэддэг

Зочин
Зочин
2022-12-05 17:42

Цэцэрлэгийн удирдлага багш нар хүүхдийг мөнгө гэж хардаг ер нь хамгийн ухамсар муутай хамгийн мэдлэг муутай хүмүүс цэцэрлэгийн багш эрхлэгч хийдэг юм шиг санагддаг тэд нар зөв бичих дүрэм ч мэддэггүй эцэг эхчүүдийн гарыг дагуулж харсан өлөн гарууд байдаг даа

Холбоотой мэдээ

Back to top button