Нийгмийн

Сурагчдын цуснаас хүнцэл, хар тугалга илэрчхээд байхад "поп" сайд таг чиг

Эхлэл,

Өнгөрсөн сарын 17-ны /2022.12.05/ өдөр Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн нэг ангийн 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн хэрэг явдал болов.

Үргэлжлэл,

Тэгвэл энэхүү үйл явдал болж өрнөснөөс хойш эмнэлэгт хүргэгдсэн дөрвөн хүүхдийн цуснаас хар тугалга, хүнцэл илэрсэн гэх мэдээлэл гарсан. Харин энэхүү асуудлыг тус сургуулийн хүүхдүүд хичээллэж байсан анги нь агааржуулалт муугаас болж химийн бодист хордох шалтгаан болсон хэмээн мэргэжлийн байгууллагуудаас мэдэгдсэн. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Налайх дүүргийн "Голомт" цогцолборын сурагчид тодорхойгүй хугацаагаар цахимаар хичээллэж байсан бөгөөд арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс танхимаар хичээллэж эхэлсэн байдаг.

Гэтэл энэ асуудал дээр хамгийн их санаа зовж анхаарал хандуулах ёстой БШУЯ таг чиг байгаад иргэд болон эцэг эхчүүд бухимдалтай байна. Уг нь хүүхдүүдийг юунд хордсон талаарх шинжилгээний хариуг БШУЯ –нд нь хүргүүлсэн юм байна. Гэтэл тэд ямар ч арга хэмжээ авч байгаа нь мэдэгдэхгүй учир битүүлэг байгаа нь асуудал дагуулж байна.

Мөн үүнээс гадна isee.mn мэдээлэхдээ “Химийн бодист хордсон Налайхын "Голомт" сургуулийн хоёр сурагчид дахин шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтжээ” хэмээн мэдээлсэн байгаа юм. Ямартай ч сурагч хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд салбар яам болоод, эрүүл мэндийн байгууллагууд дорвитой анхаарал хандуулж ажиллах нь нэн тэргүүний шаардлага болж хувирлаа.

Эс бөгөөс “Голомт цогцолбор” сургуулийн 350 хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл учраад байна. Салбарын сайд нь хамгийн ноцтой гэгдэх энэхүү асуудалд анхаарал хандуулах нь бүү хэл өнчин дөрвөн хүүхдийн зургийг өөрийн цахим хуудастаа байршуулж “попорсон” нь олны дургүйцлийг хүргээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 11:45

Shalgaaaacheee iim darwaanuudiig

Зочин
Зочин
2022-12-05 11:48

ЭНЭ ЧИНЬ АЙМШИГТАЙ АСУУДАЛ ЭНЭ ХҮҮХДҮҮД БҮГДЭЭРЭЭ ХОРТ ХАВДАРТАЙ БОЛИЙШТ ДӨРВӨН НҮДЭТ САЙДАА ОДОО Л ЖИНХЭНЭ ХАШГИРЧ ЭХЭЛДЭГ ЦАГ ЧИНЬ ШҮҮ АЛААД ӨГӨӨЧЭЭ

Зочин
Зочин
2022-12-05 12:00

Araichdee

иргэн
иргэн
2022-12-05 12:20

угааса�##� ясны хужаа хүншүүдээ,

Арай л назгай юм
Арай л назгай юм
2022-12-05 12:32

Том асууд�##�.

Зочин
Зочин
2022-12-05 12:38

Энэ уул уурхайгаа цэгцлэхгүй бол улсаараа ийм болох нь байна шүү Намчид нисээд �##�га болно эгэл ардууд хордоод үлдэх байх

Уншигч
Уншигч
2022-12-05 15:59

Боловсролын сайд яаж мэдэх юм бэ, эрүүл мэнд хууль зүйн сайд, мэргэжлийн хян�##�тыг хариуцсан сайдууд нь учрыг нь олж тогтоох ёстой шд.

Холбоотой мэдээ

Back to top button