НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Нүүрсний хулгайн сэжүүрийг ОУВС, Дэлхийн банк эхэлж хэлсэн

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцлээ. Мөн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийг урьж, санаа бодлыг нь сонслоо. Гуравдугаарт, энэ долоо хоногт УИХ-аар орж байгаа Төмөр замын хуулийн тухай мэдээлэл танилцуулга сонссон. Дөрөвдүгээрт, нүүрсний хулгайн асуудал. Энэ асуудал дээр АН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдээллүүдээ ил тод, олон нийтэд хүргэ гэсэн шаардлага хүргүүлсэн. Хоёр долоо хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл ил тод болсонгүй.

Монгол Улсын бүх иргэн "Эрдэнэс тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч. Хувьцаа эзэмшигчдээс нь мэдээллээ нуудаг хувьцаат компани гэж байж болох уу.

Нүүрсний хулгайг эрх баригчид илчилж гаргаж байгаа ч юм биш. Өнгөрсөн есдүгээр сард олон улсын валютын сан, Дэлхийн банкны Монгол Улсын эдийн засагт өгсөн үнэлэлт, тайлан мэдээнд байгаа. Эд нар чинь дэлхийн банк санхүүгийн бүхий л гүйлгээг, хардаг. Монгол Улсаас гарсан уул уурхайн баялгийн хэмжээ, буцаж орж буй орлого чинь нийцэхгүй байна. Үүн дээрээ арга хэмжээ ав. Танай улсын 2023 оны онцлох эрсдэл чинь энэ болчихлоо гэж олон улсын байгууллагууд сануулж эхэлсэн. Манай намын бүлэг ч мэдээллийг нээлттэй ил тод болго гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button