Нийгмийн

ЦЕГ: Сэтгүүлчийг баривчлах ажиллагаа зохион байгуулаагүй

Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгчид Зиндаа.мн сайтын редакц руу хууль бусаар нэвтэрсэн тухай мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 

Цагдаагийн ерөнхий газраас: "Зиндаа.мн сайт Хүний амиар үнэлэгдэх шүүх эрх мэдэл" гарчигтай нийтлэлийг бичсэний дараа буюу энэ оны арав дугаар сарын 24-ний өдөр сэтгүүлч Б.Г Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн ажил хэргийн нэр төрд халдсан тухай гомдол”-ыг цагдаагийн байгууллагад гаргасан. 

Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд тухайн нийтлэлийг бичсэн сэтгүүлч Б.Г-ээс тайлбар авахаар хандаад ирээгүй тул тухайн өдөр Прокурорын дуудах хуудсыг хүлээлгэн өгөхөөр очсон бөгөөд ямар нэгэн баривчлах ажиллагааг зохион байгуулаагүй болно" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button