Нийгэм мэдээ

ЦЕГ: Олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гаргавал хариуцлага тооцно

Цагдаагийн ерөнхий газраас төв талбайн жагсаалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тодруулбал "Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал цуглаан 12 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулинд жагсаал зохион байгуулахдаа зорилго, агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байх шаардлагатайг тусгасан байдаг. Гэвч энэ жагсаал цуглаан бүртгэлгүйгээр зохион байгуулж байгаа. Гэсэн ч иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байна. Харамсалтай нь, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаал цуглааныг далимжуулан нийтийн хамарсан эмх замбараагүй байдал ажиглагдаж байна.

Мөн бага насны хүүхдийг уруу татах, төрийн эрхийг хууль бусаар ашиглах зэрэг зөрчил харагдаж байна. Тухайлбал, гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан. Мөн дөрвөн иргэн дарагдаж, хөнгөн гэмтсэн. Төрийн тусгай хамгаалалттай газар руу дайлах, бусдын зорчих эрхийг зөрчих зэрэг хандлагатай байна. Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус эл үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна" гэлээ.

Энэ үеэр хэв, журам зөрчсөн иргэдийг баривчилсан тохиолдол байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал  "Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд маань өнгөрсөн шөнө талбай дээр хонолоо. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид ч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, ажиллаж хоносон. Өнгөрсөн шөнө үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдээс цагдаагийн алба хаагчидтай ямар нэгэн байдлаар маргалдаж, эсэргүүцээгүй. Өчигдрийн жагсаалын үеэр хууль бус үйлдэл гаргаагүй, нэгдмэл байдлаар өрнөсөн. Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг баривчилсан, саатуулсан үйлдэл гараагүй. Өнөөдөр ч иргэдийг барьж саатуулаагүй гэдгийг албан ёсоор хэлье.
Өнөөдөр үдээс хойш төрийн ордон руу дайрах, очлууртай гал гаргах, гацуур мод шатаах зэрэг үйлдэл гаргаж, бусдыг хууль бус үйл ажиллагаанд турхирсан" хэмээн хэлэв.


Мөн үргэлжлүүлэн "Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиараа төрийн ордон бол төрийн хамгаалалтад байх объект. Төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл. Ингэж болохгүй гэдгийг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус ч дотроо нэг нэгэндээ хэлж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүнийг анхааруулж, сануулах арга хэмжээ авч байгаа болохоос биш таслан зогсоож, хүч хэрэглэж тараах үйл ажиллагааг явуулаагүй.
Цаашид олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авна. Тийм учраас хүмүүст анхааруулж хэлэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд байгаа учраас аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй. Энэ хэргийг АТГ шалгаж байгаа. Тийм учраас АТГ болон холбогдох прокурорын байгууллагуудаас тодорхой төрлийн гэмт хэргүүдээр мэдээлэл өгөх байх" гэлээ.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 19:29

За �######�аа хулгайч луйварчдаа толгой дээрээ з�##�чихаад ард иргэдийг дарамтлах нь уу

Зочин
Зочин
2022-12-05 19:55

Тэгээд эдний шатаасан модыг ажил хийж татвар төлж байгаа хүмүүсийн татварын мөнгөөр дахиж шинийг авч хятадад хөрөнгө оруул�##�т хийх үү?. Эд нар мод шатааж хятадад орлого оруулж байгаа юм биш үү?. Хятад элбэгдоржийн турхирсан золбин нохд уу? Бүгдийг пулемётоор шүршиж хая.

Sek
Sek
2022-12-05 21:59

Ene modig huuhduud hiisen yum sh dee. Zuviig buruugaar hiij bolohgui ee manaihan

Холбоотой мэдээ

Back to top button