УРЛАГ

Жагсаалаас болж, төгөлдөр хуурч А.Ханболдын тоглолт хойшилжээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын хүү А.Ханболдын тоглолт өчигдөр /2022.12.05/ болох байв. Гэсэн ч талбай дээрх жагсаал болж буйтай холбогдуулан Монгол улсын филармони руу хүн нэвтрүүлэхийг хориглосон байна.

Энэ талаар А.Ханболд "Миний бие филармони дээр ирсэн байна. Харамсалтай нь улсын филармони онцгой объект тул, жагсаалаас болоод нийслэлийн тамгын газраас Улсын филармонийг өнөөдөр хаах мэдэгдэл ирүүлж цагдаа нар бүсэлж тоглолт хойшлогдлоо. Та бүхнээс хүлцэл өчье. Та бүхэн урилга, тасалбараа хадгалж байгаад концерт болохоор нь үзээрэй. Тоглолтын тов тодорхой болмогц та бүхэнд мэдэгдэх болно" хэмээжээ.

А.Ханболд нь төгөлдөр хуурч. Энэ удаагийн тоглолт түүний бие даасан гурав дахь тоглолт юм. Тэрбээр "Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд"-ээр удахгүй үзэгчидтэйгээ уулзах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 09:51

Нийгэм үймээнтэй байхад тэр нь дээи байх өө

Зочин
Зочин
2022-12-06 09:51

Duu huur bol hezeed bolno doo

Зочин
Зочин
2022-12-06 10:10

Юун тоглолт цаашааа

Зочин
Зочин
2022-12-06 10:11

Tor zasag ergeh geed bhad yun toglolt

Зочин
Зочин
2022-12-06 10:11

Дуу хуур цаг үе сайхан байхад хэзээд болно дөө

Холбоотой мэдээ

Back to top button