НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Амгалан ДС-д гарсан гэмтлийг засварлаж, 20.00 цагт хэвийн болгоно

Амгалан дулааны станцын /ДС/ тогоо хагарсан бололтой Баянзүрх дүүрэгт халаалтгүй байна хэмээн иргэд редакц руу холбогдож байна. Бид нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар Эрчим хүчний яамтай холбогдлоо.

Ингэхэд "Бид дулааны станцыг онлайнаар хараад, хянаж байдаг. Станцууд дээр өдөр бүр энэ мэт осол гардаг. Сүртэй том гэмтэл биш. Засахаар ажиллаж байна" гэх мэдээллийг өгөв.

Албан мэдээндээ харин: Гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болно хэмээн дурджээ.

Амгалан дулааны станц нь гурван зуухтай. Өнөөдөр /2022.12.06/-ийн байдлаар 7 хоногийн нүүрс, 62хоногийн давсны нөөцтэй байгаа юм байна. Энэ талаараа өөрсдийн албан сайт дээрээ мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 10:26

ХАЛУУН УСГҮЙ БАЙНА ГЭДЭГ МАШ ТОМ АСУУДАЛ ЭНЭ ТОМ ДҮҮРЭГТ НЭГ ШӨНӨ ХИЧНЭЭН ЛИТР ТОЧИК ГАДАГШИЛЖ БАЙГААГ ХЭН Ч ТААШГҮЙ ЭНЭ БОХИРОО УГААХГҮЙ ХИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСАНД СУУХААР АВТУУС ДҮҮРЭН НИЛ ХИЙДЭГ ЮМ ШҮҮ.ЯАЦАН МОНГОЛ ВЭ? ҮНЭН БҮТЭХГҮЙ ХАР МЭДЭЭГЭЭР ДҮҮРЭН АЛЖЭЭ ХҮЧИНДЖЭЭ ЗОДЖЭЭ ХУЛГАЙЛЖЭЭ ҮХЖЭЭ ТҮЙ БЫСДА МОНГОЛЫН ТӨР ҮНЭН ДҮФ ТӨР ЮМАА

Зочин
Зочин
2022-12-06 10:29

za ene zov yarih gj bn

Зочин
Зочин
2022-12-06 10:31

Баянзүрх дүүрэгт энэ жил дулааны асууд�##� ерөөсөө зүгээр болохгүй байна аа. Паар т�##�лаж х�##�лаад гэр их хүйтэн байгаа

Зочин
Зочин
2022-12-06 13:22

БЗ 43 хороо х�##�а�##�т зогссон өчигдөр шөнөөс хойш

Зочин
Зочин
2022-12-06 13:22

Тэр чигтэээ тасарчихсан байгаа юм байхдаа

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-07 05:41

БҮХ МУУ БҮХНИЙ ЭХЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БАЙХ ЮМАА ЯАСАН ЗАЯАГҮЙ УДИРЛАГАТАЙ ДҮҮРЭГ ЮМ БЭ ДЭЭ ДАНДАА БӨГС ДОЛООЖ МУУ БҮХНИЙ УНДРАГА МУУ МУУХАЙН ЖИШЭЭ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БАЙХАА БОЛИОООЧ ИЧИЖ АМЬДАР ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ААААА

Холбоотой мэдээ

Back to top button