Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 2024 оныг хүлээлгүй сонгуулийн тогтолцоог өөрчилье, гал аргацааж явахаа больё

Төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжиж, орой нь УИХ цахимаар хуралдан, онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин чуулганы хуралдааны өмнө ҮАБЗ-ийн гишүүд уулзсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос гадна УИХ-ыг тараах санал дэвшүүлсэн.

Харин өнөөдөр Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.00 цагаас олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр дээр дурдсан мэдээллүүдийн хүрээнд болон цаг үеийн асуудлуудыг хөндөж байна.

"НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД АА. ЗАСГИЙН ГАЗАР НҮДТЭЙ, ЧИХТЭЙ"

Тэрбээр "Өнөөдөр Чингис бондын өрийг дарах захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр тус бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж, барагдууллаа. Хөгжлийн банк 805 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж, Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болсноор дампуурах эрсдэлээс аврагдсан.

Өчигдрийн жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. "Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй" гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй байх. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлыг анх Арбитрын шүүхэд өгсөн талаар би яг энэ танхимд зарлаж байсан. Асуудлыг эхлүүлснээр Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэж нэлээд эргэлзэж байсан. Олон нийт маань маш сайн дэмжсэн, бид бодитой үр дүнд хүрч чадсан. Одоо гүний уурхай энэ хавар ашиглалтад орох хүлээлттэй байна.

"Эрдэнэт"-ийн 49 хувь гэдэг том асуудал ч бий. 49 хувийн схемийг анх би гаргаж тавьж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. "Эрдэнэт үйлдвэр" маш ашигтай ажиллаж байгаа, цар тахлын хүнд үед том нэмэр тус болсон. Холбогдох албан тушаалтнуудын энэ хариуцлагагүй үйлдэл өнөөдөр ил болсон, шүүхийн процессыг нүд цавчихгүй харж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийн асуудал ч энэ 49 хувийн багц юм. Энэ үйлдвэрүүдийг төрд эргүүлэн авч чадах эсэхдээ ч анх эргэлзэж байлаа. Шийдэгдсэн, гэхдээ амар байгаагүй.

Хамгийн сүүлд ЭТТ ХК-ийн асуудлыг сөхөж тавилаа. "Эрдэнэс Монгол", ЭТТ ХК-тай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацав. Нүүрсний 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Ард нь ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан бэ. Мөн офф-тейк гэрээ, түүний нууцлалтай холбоотой асуудлуудыг ул суурьтай хөндөн тавьж байгаа. С зөвшөөрөл байна. Үүний цаана тээврийн машиныг урд, хойно нь оруулдаг асуудал байгаа юм биш биз, зөвшөөрлийг яаж, хэрхэн өгч байна. БНХАУ-ын талын мэдээлэлтэй манай гаргаж буй нүүрсний хэмжээ таарч байгаа эсэхэд ч хяналт тавих шаардлагатай.

Ийм учраас ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна. Энэ бол өмнө дурдсан бүх асуудлуудаас хамгийн амаргүй нь. Тийм ч учраас өргөн цар хүрээнд ажиллах шаардлага зайлшгүй үүснэ. ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг гараад явж буй. Үүн дээр жагсагчид нэлээд анхаарч, шаардлага тавилаа. Өмнөх асуудлуудыг шийдэж чадсан шиг нүүрсний асуудлыг ч шийдэж чадна. Харин иргэд маань хууль хяналтын байгууллагыг анзаарч байгаарай" гэлээ.

Үргэлжлүүлэн "Нүүрсний хулгайчид өөрсдөө жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. ЭТТ ХК-ийн удирдлагууд оролцсон мэдээллийг авсан. Энэ асуудалд олон нийт туйлын сэрэмжтэй хандах нь зүйтэй. Амь нь тасарч, амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж буй. Больчхоосой гэж бодож байна. Тэдэнд хэлэхэд, би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан нүүрсний хулгайчдад хандан хатуугаас хатуу хэлье" гэв.

"СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД МИНИЙ БИЕ МАНЛАЙЛАН АЖИЛЛАНА"

Дараа нь сонгуулийн тогтолцооны сэдэвт шилжиж, "Мөн өчигдөр жагсагчид сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг дэвшүүлжээ. Парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, хүлээн зөвшөөрөгдсөн байх, сонгуулиас сонгуулийн хооронд бага ард түмнийхээ үүргийг гүйцэтгэх, иргэдийг төлөөлж чаддаг байх учиртай. Одоогийн тогтолцоогоор жижиг намууд парламентын босгыг давж чаддаггүй нь нууц биш. Ингээд хоёр нам л явж таардаг. Энэ нь байгаад л байх нөхцөл байдал үүсгэдэг. Энэ бол бидний төлөөлөл биш. Одоо нөхцөл байдал нэн амаргүй байна. Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж, шинэ тоглогчид гарч ирж байна. Энд Монгол Улс амаргүй сонголттой нүүр тулдаг. Ийм хоёр хөрштэй, гэвч ардчилсан тогтолцоотой, парламентын тогтолцоотой. Гадаад бодлогын асар нарийн асуудлууд бий болдог. Иймд парламент Монголын ард түмнийг илүү сайн төлөөлдөг, том бүтэцтэй байж гэмээ нь нийгэм, улс төр тайван байх болно.

Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эхнийх нь хавар, инфляц өсөж, эдийн засаг хүндрээд байсан. Нийгэмд бухимдал байх нь аргагүй байсан. Харин саяны жагсаалын дараа, бид тогтолцоогоо том агуулгаар нь харж, шийдэхгүй бол гал унтрааж, аргацааж явж байгаад эрх зүйт төрд аюул учрахуйц, засаглалын хэлбэр солигдох эрсдэл үүсэх вий гэдэгт санаа зовж эхэлсэн. Иймд эрх баригч намын даргын хувьд энэ асуудлыг өргөн агуулгаар нь харвал зүйтэй гэж үзэж байна.

Сая МАН-ын УЗ-ийг хуралдуулсан. Ер нь мөсөн уулын 1/3 нь л харагддаг гэдэг. Болж буй ихэнх асуудал далайн гүнд бий. 30 жилийн хугацаанд энэ тогтолцоо өөрөө гажуудаж ирсэн. Ийм учраас жагсагчдын тавьсан хоёр дахь асуудалд хариулт өгөхийг хүсэж байна. Үдээс хойш улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, ярилцана. Нийгэм үүнийг том агуулгаар нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд миний бие Ерөнхий сайдын хувиар манлайлан ажиллана. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг олгох нь зүйтэй. Японд өчигдрийнх шиг жагсаал болсон бол УИХ нь тарчихсан байгаа. Ийм сонголтын өмнө ирэхэд би бэлэн байгаа. Парламентын гишүүд, улс төрийн намууд дэмжих байх гэж итгэж байна. Гал унтрааж явснаас том асуудлаа шийдье. Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авч байна.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан гэж үнэн үү?

-ҮАБЗ-ийн хуралдааны үеэр дээрх асуудлуудад санал солилцсон. Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн намуудын, Засгийн газрын мэдэх хэрэг, хэрэв ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсэн. Засгийн газар Ерөнхийлөгчтэй үл ойлголцож, байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа гэдэг мэдээлэл түгэх болсон, энэ худлаа. ҮАБЗ-ийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж чадаж байгаа. Өнөөдөр зарим улс төрийн намуудын удирдлагатай уулзалт хийхээр төлөвлөж байна.

-Нүүрсний хулгайчид жагсаалыг зохион байгуулсан гэх агуулга ярилаа. Магадгүй Засгийн газрыг огцруулах зорилго байсан болов уу. Энэ нь нотлогдож байгаа бол хариуцлага тооцох уу. Мөн таны ярьсан зүйлийг 2024 оны сонгуулийн өмнө ээлжит бус сонгууль зарлах нь гэж ойлгож болох уу. Хэзээ хуульд өөрчлөлт оруулах юм бэ?

-Энэ УИХ-ын бүрэн эрхийн асуудал тул би тов зарлаж болохгүй. Асуудлыг явуулах нь ирээдүйн 30 жилд хэрэгтэй. Бусад намуудаас гарсан энэ саналыг би Ерөнхий сайдын хувьд дэмжинэ. Үндсэн хуульд өөрчлөлт орвол ард түмэндээ сонгох эрхийг нь 2024 оны сонгуулиас өмнө өгөхөд миний хувьд татгалзах зүйлгүй гэсэн үг.

Өчигдрийн жагсаалд тийм зүйл болсон, нуухгүй. Мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагынхан надад өгсөн. Хууль хүчний байгууллагуудад хүч хэрхэвч хэрэглэж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгч ажилласан. Харанхуй болоод ирэхээр жагсаалыг турхирах асуудал гардаг. Зүгээр явж байгаа органик жагсаалыг дундаас нь үймүүлэх тохиолдол цөөнгүй. ЭТТ ХК бүх ажилчид руугаа мейл бичсэн, мөнгө тараасан асуудал ч гарсан. Би олон хүний эрх ашигт хутгалдаж байгаа. Манай гэр бүл ч “Чи өөрөө үлдэх амьдралтай хүн шүү дээ” гэж хэлдэг. Гэхдээ эвлэрч явсаар байгаад л нийгмээ ийм болгочихсон юм билээ. Үүнийг бид өөрчлөх ёстой.

-Нүүрсний хулгайг хурдан шийдвэрлэхэд та хуулийн байгууллгатай хэрхэн хамтрах ажиллах вэ. Мөн ял наймаалцдаг хуулийг өөрчлөх үү. Гаалийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу. Мөн тогтолцооны өөрчлөлтийн асуудыг илүү тодруулж өгнө үү?

-Үндсэн хуулийн болон сонгуулийн тогтолцооны цогц асуудал гэж ойлгож болно.

Хэд хоногийн өмнө хуулийн байгууллагатай ярьсан. С.Зоригийн хэрэг яасан бэ, Хөгжлийн банкны хэрэг хэрхэв. Засгийн газар бол шүүхэд нөлөөлж болохгүй, хийх ёстой бүхнээ хийсэн. Иймд иргэний хувиар хэрэг хэрхэн шийдэгдэхийг нүд цавчилгүй харж байгаагаа илэрхийлсэн. Хэрэг шүүхийн байгууллагад шилжихэд бэлэн болсон юм байна гэдэг мэдээлэл авсан. Ингэж уддаг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрх зүйн орчинтой холбоотой гэж тайлбарлаж байна билээ. Иймд энэ хуулийн долоон зүйл заалтыг өөрчлөх төсөл боловсруулж байна. Нүүрсний хулгайн асуудалд урьд байгаагүй том ажлын хэсэг гарсан. Би итгэлтэй байгаа. Эцэслэгдэн, шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс асуудал шийдэгдэнэ, сандарч буй хүмүүст хандаж хэлэхэд ухрахгүй, айхгүй. Ямар нэгэн байдлаар гэмээ хаацайлах гэж энгийн залуусыг битгий турхир. "Эрдэнэс Монгол", ЭТТ, Оюу толгой, Хөгжлийн банк шийдэгдэхэд л нэлээд том хэсэг нь болж буй хэрэг. Дээд түвшний асуудлууд энэ хүрээнд цэгцэрч байгаа. "Эрдэнэс Монгол"-ыг тойрсон шувтрах асуудлууд одоо байна. Ингээд цаашаа зөв явах боломжтой. Тэгээд анхан, дунд шатны хүнд суртлын асуудал руу орно.

Мэдээллийг шууд дамжуулж байгаа бөгөөд үргэлжлүүлэн дэлгэрүүлж хүргэхээр ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-06 11:37

ЕС зөв л ярьж бн юун огцруулах вэ ажлыг нь үр дүн гарт## хийлгээч дээ.

Зочин
Зочин
2022-12-06 11:39

хүүк зохион байгуулсан бишүү жэнко зан гаргаж дараа нь өөрийн хүмүүсээ тавьж хаан болох хүсэлтзй юм байна оюунка үзэлцэх хэрэгьэй

Зочин
Зочин
2022-12-06 11:39

Огцроод болчдог системээр олон жил болсон одоо хариуцлага хүлээлгэдэг хөрөнгийг нь хурааж улс ард иргэдийг өр ширгүй болгодог системрүү ормоор байна.Ах дүү найз нөхдөөр нь ш##гадаг болмоор байна.Ийм системийг хүсэж

Зочин
Зочин
2022-12-06 11:40

Асуудлаа шийдээд дараа нь огцорч үзээрэй дээ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ

Зочин
Зочин
2022-12-06 11:40

ЕрөнхиЙ сайддаа амжилт хүсье. Амжилт амжилт

Зочин
Зочин
2022-12-06 11:41

ЗГ огцорч болохгүй. Хүүк огцорч болно. Иргэд минь прокурор АТГ цагдаа шүүх тагнуулаас хариуцлагаа нэхье.

Зочин
Зочин
2022-12-06 11:49

хүүк тапчиктай хүүхнээ с болж огцорч байсан одоо эа нэгдлээ хамга##ж чадаагүй тул өөрөө огцор

Зочин
Зочин
2022-12-06 11:57

Манайх шиг цөөхөн ам бүлтэй улс оронд олон нам болон олон сууд## хэрэггүй одоо ардтүмэн минь сонголтоо зөв хийгээрэй дээ

Zochin
Zochin
2022-12-06 11:57

Sain medee baina odoo erunhiilegchiin iveel door ard tumenii ih hural huralduulj togtoltsoonii zasaj chadaagui uurchiltoo neg muson zasaj avaya nuurs bolon busad hulgaig olon niit mergejiliin humuusees burdsen haraat bus komiss zuvlel baiguulj haryutslaga tootsiyo olon tiish savchaad ard tumend ashiggui

Иргэн
Иргэн
2022-12-06 12:02

Засгийн газрыг огцруулахыг иргэд хүсээгүй байх л даа. Гол нь ЖДҮ-гээс эхлээд нүүрс хүртэл хулгайлсан хулгайчдад зохих шийтгэлийг нь хүлээлгээд, улсад учруулсан хохиролыг нь шуурхай төлүүлээд, шийдээд явахыг л хүсэж байна. Хулгайч нөхдүүд хэргээ хүлээчихээд хэсэг хугацааны дараа буцаад л төрийн дарга болчихдог гажиг юмыг устгаад өгөөч. Том, тод жишээ: Ерөнхийлөгчийн тамгыг атгаж суугаа Содбаатар. Ингээд л эргэж буцаад ийм юмнуудыг дээш нь з##аад байв##, шударга төр, энэ тэр гэж хичнээн яриад нэмэргүй. Естой утгаараа" АМАРГҮЙ" дээ живнэ Ерөнхий сайдаа. Энэ шатахууны үнийг төрөөс хянахгүй бол дэндлээ. Энэ новшийг дагаад бүх юмны үнийг өсгөөд байх юм.

сонгогч
сонгогч
2022-12-06 13:00
Reply to  Иргэн

жду дээрээ ямар ч арга хэмжээ аваагүй, ЖДУчин Содбаатар нь намын нарийн бичгийн дарга болж дэвших гээд байгаа биз дээ

Зочин
Зочин
2022-12-06 12:30

сонгууль наашлуулах гэсэн гол санаа улс төрийн намууда байгаа түүнээс өмнө шинэчлэлээ хийж авах л хэрэгтэй дээ өөгүй ёрөний сайд байхгүй дээ хэн ч гарсан оюун эрдэнээс илүү байна гэж байхгүй

Шударга
Шударга
2022-12-06 12:33

Хамаг мөнгө хөрөнгөө Хэнтий даяар Хөшөө дурсг## соёлын төв болгочихсон чинь л ..маш үрэлгэн буруу байлаа даа !

Зочин
Зочин
2022-12-06 12:37

За огцорч болохгүй.улам дампуурна шүү.харин энэ хулгайчдыг тусгай ажилгаа явуулж учрыг нь ол.хөрөнгийг хурааж улсын орлого болго.

mgl hyn
mgl hyn
2022-12-06 12:45

ene zalud itgehgui baina. Bid honi bish

Зочин
Зочин
2022-12-06 12:50

Дандаа сүртэй юм ярина. Г## унтраах замаар Монгол банкны нөөцөө үрчихсэн байна одоо доллар өсөад хямо## болно доо. Нэг сёнсаац гаргаад нөгөөгөөр дараад 24 он хүргэнэ. Оюук улс удирдахад б##чирдаж баына

Зочин
Зочин
2022-12-06 12:54

Өчигдрийн жагса##ыг өөрсдөө зохион байгуулсан. УИХ-н гишүүдийн тоог нэмэхиын тулд... 150 гэж солиоруулж бгаад 99- гишүүнтэй болох төсөл нь бэлэн байна да. Сүнээ тэгж хэлсэн

zochin
zochin
2022-12-06 12:56

Асууд## нүүрсний хулгайчуудад гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хэт тэгш бус байд##, нийгмийн 1% хэт баян, 90 % нь ядуу, дунд давхрага бараг байхгүйд иргэд бухимдаж байна. Яахлаараа ард түмний өмч болох газрын хэвлийн баялгийг хэдэн олигархууд эзэмшиж хэт баяжиж, бусад нь ядуу зүдүү амьдрах ёстой юм бэ? Тогтолцоо чинь буруу байна.

Зочин
Зочин
2022-12-06 13:03

Ийм хүн Засгийг тэргүүлдэг улс сайхныг хүсээд ч яахав дээ... Чадвартай, тулхтай сайн хүмүүсээ томилдоггүй МАН-н ##даа. Том агуулга ярих том ухаан байхгүй зүгээр л том толгойт

Зочин
Зочин
2022-12-06 13:04

Зөв зөв өө

Зочин
Зочин
2022-12-06 13:04

ЕС зөв л ярьж бн юун огцруулах вэ ажлыг нь үр дүн гарт## хийлгээч дээ.

Зочин
Зочин
2022-12-06 13:26

Хүүк ч баастай хүн дээ. Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар шударга ажиллаад бүтэхгүй булайг илрүүлэхээр болоод ирэхээр Хүүк тэднийг ######уулахыг бодож байж болох юм. Уг уг нь эдгээр з##уучуудаа дэмжээд явах л ёстой. Засгийн газрыг огцруулах аваас дараа нь ямарч хэрэг замхараад өнгөрөх төлөв л харагдаж байна. Эсвэл одоогийн яригдаад буй хэргүүдийг дараад өнгөрөх тийм хүмүүс л гарч ирэх болно. Яригдаад байгаа булхайнууд одоогийн засгийн газар явж байж л зах зухаас нь илэрч магадгүй. Хүүк з##ьтай, муу юмнаас холуур байх этгээд биш, тийм юманд холбогдох сэргэлэн эр л дээ.

Зочин
Зочин
2022-12-06 13:38

АН болон Алтанхуягийн тавьсан их өрийг дарсан бна шүү дээ. Улс дампуурах эрсдлээс аврагдсан бна. Болоо ш дээ. Харин ард түмнийхээ нуруун дээрх их ачааг хөнгөлөхийн тулд татваруудыг багасгаж, в##ютын ханшаа л баримаар бна. Хийж чаднаа гээд бгаа урам зориг руу ус битгий цацаачээ хүмүүсээ.

Зочин
Зочин
2022-12-06 15:54
Reply to  Зочин

Зээл авч л байдаг.Төлж л байдаг ЗӨВ ашигласан бол монголд ашигтай тусах байлаа.МАНгарууд яг ЖДҮХС шиг хулгайлчихжээ.Одоогийн засаг авсан МАН өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар АНаасаа 3 ДАХИН их өр аваад юу ч хийсэнгүй.Дарханы замын т##ыг барьлаа.Төмөр замаа нүүрснээс орж ирсэн мөнгө болон ирээдүйд гаргах нүүрсээр барьца##ж тавьлаа

Иргэд
Иргэд
2022-12-06 13:50

Түүхэнд хамгийн сайн ажиллаж бгаа шударга ЗГ шүү. Монголчууд 100% дэмжиж бгаа бас хамга##ах ч болно

Иргэдэд хариу
Иргэдэд хариу
2022-12-06 15:47
Reply to  Иргэд

Монголчууд 100 % дэмжиж байв## УБ т 40000 хүн мөн орон нутагт ЖАГСААЛ БОЛОХ байсан уу .МАНгар аа

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2022-12-06 13:52

Маш зөв явж байна ерөнхий сайдад амжилт ийм засгийн газрыг өөрчлөж болохгүй харин их хурлыг тараахыг авч хэлэлцэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-06 13:53

За тэгвэл иргэдийн бухимдлаа илэрхийлж жагссан жагса## ЕС-ын хэлснээр цаанаас зохион байгуулсан болж таарах нь. Одоо тэгээд хэлмэгдүүлэх ажиллагаа эхлэх нь дээ. Эхнийх нь Ариунболд АН-нх учраас. Дараагийнх нь Ганхуяг гэхдээ Эрдэнэтийг барьца##сан хэрэгт ганц хүнд үүрүүлээд арын даана гэсэн шиг. хурдан УИХ-аа тарааж Ерөнхийлөгч нь бна уу ЕС нь бна уу эрх мэдлийг гартаа төвлөрүүлээч. УИХ-ын гишүүд байгаа цагт нүүрсний хулгай байтугай хэрэг илрэхгүй

зочин
зочин
2022-12-06 13:59

Тадантолгой төмөр замын захир## Удаанжарг##ын баг тэр чигээрээ хулгайчид байсан шүү. Тодорхой хэлбэл Р.Отгонсүрэн гэж сургууль төгсөөгүй нөхрөөр төсөр замын д##ангийн шорооны тооцооллын ажлыг хийлгүүлж мөнгө угаадаг байсан.

-р хорооны иргэн
-р хорооны иргэн
2022-12-06 14:04

"НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД АА. АРД ТҮМЭН НҮДТЭЙ, ЧИХТЭЙ", ЗАЛУУС ИХ ХЭРСҮҮЖСЭН ШҮҮ .

Иргэн
Иргэн
2022-12-06 14:16

Засгийн газарыг огцоруулж болохгүй.иргэдийн дийлэнх олон ИЙМ бодолтой .Засгийн газар огцрох нь нүүрсчидэд АШИГТАЙ тул ХАТУУ эсэргүүцнэ.

Ardhvv
Ardhvv
2022-12-06 15:40
Reply to  Иргэн

Erunhii said ni zaluu hvn uchraas zorigtoi zuv ajillaj bga shv bayr hvrgey:nvvrsnii hulgaich hvmvvs chin ylsiin ih hural dotor chin bvgd suuj bna uchigdur hvrelbaatar hudlaa shaaj baisan ichihgvi hudlaa yridag um bna le ernu jaraihainuuda tug tahih geed beldchihsen um bna le sh de ter har nairuulj hiilgvvlsen olon gishvvde barij horij hurungiig ni huraahaas naana ard tvmnii sanaa amrahgvi shvv Oyun-erdene chi negeer ni tug tahiad uguuch hurungiin huraagaad tolgoitiin zadgaid tavan hantai ger barij uguud ard amidarlaar amidar geed orihood uguuch

Зочин
Зочин
2022-12-06 16:54

Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Ажлыг нь тайван хийлгэ.
Ерөнхий сайддаа амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-12-06 20:13

Хулгайчуудаасаа өөр шинэ боловсон хүчин нэр дэвшүүлэх хэрэгтэй, сонгууль болохоороо л дандаа худ##ч, хулгхачуудааа бие биеэндээ барьца##агдаж нэр дэвшүүлдэг,

Холбоотой мэдээ

Back to top button