Нийгмийн
Үс засуулахад өлзийтэй сайн
2022.12.07, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
- Аргын тооллын: 2022.12.07 / Лхагва гараг
- Наран ургах шингэх: 08.27-17.00
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 12 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.