Нийгэм мэдээ

Ослын улмаас төмөрт хавчуулагдсан хоёр эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан гэх дуудлагыг арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 18:52 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан, гурван зорчигчтой “Приус-11” машин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан, хоёр зорчигчтой “Старекс” машинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас “Приус-11”-ийн төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч, 57 настай, эмэгтэй А, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч 36 настай, эмэгтэй Д нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button