Х.Нямбаатар: БНХАУ руу мэдээлэл хүссэн албан бичиг илгээсэн. АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө

Засгийн газрын өнөөдөр /2022.12.07/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар: Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг буюу штабыг байгуулсан. Штабыг миний бие ахалж ажиллахаар болж байгаа. Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах нөхцөл байдлыг тодруулах мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
Нэгдүгээрт, "Эрдэнэс тавантолгой"-той холбоотой нүүрсний гэрээтэй холбоотой, гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг мөрдөн шалгалтаар тогтоохоор ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, Тээвэртэй холбоотой асуудал байгаа. "Эрдэнэс тавантолгой"-гоос бүртгэлгүй тээвэр хийгдсэн эсэхийг шалгаж байгаа.
Гуравдугаарт, оффтейк буюу төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний ажлуудыг шалгаж байгаа. Оффтейк гэрээ гаднын хөрөнгө оруулалттай ААН-тэй байгуулагдсан. Гэрээний үндсэн нөхцөлд дурдагдсан тул гэрээнд оролцогчдын саналыг авч, ил болгох ажлыг ГХЯ-ны шугамаар хийх гэж байгаа гэдгийг хэлье.
Дөрөвдүгээрт, нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудаас бүртгэлгүй Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэх асуудлыг шалгах ажил хийгдэж байгаа.
Ажлын хэсэг бол: Төрийн байгууллагуудаас гаргах мэдээллийг яаралтай гаргах, агентлаг хоорондын уялдааг хангах чиг үүрэгтэй. Мөн эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан, тухайлах юм бол БНХАУ-аас шаардагатай мэдээллийг гаргуулах чиг үүрэгтэй.
Нэг жишээ аваад хэлэхэд, ойролцоогоор нүүрс тээвэрлэх ажиллагаанд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэсэн тоо бий. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд тухайн тээврийн хэрэгслүүдийн эцсийн өмчлөгчдийг тогтооно. Цаашлаад эдгээр тээврийн хэрэгслүүд Монгол Улсын Гаалийн хилээр нэвтрэхдээ ачаатай гарсан эсэхийг судлан шалгана.
Монгол Улсын хилээр гарахын тулд: Хил хамгаалах байгууллагаар жолооч хил гарсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа. Ачаатай гарсан эсэх нь Гаалийн байгууллагт бүртгэгддэг. Эдгээрээс зөрүүтэй мэдээллийг нь шалгах ажлууд хийгдэнэ.
Д.Амарбаясгалан сайд бид хоёр талбай дээр зогсож байгаа иргэдэд одоо гарч мэдээлэл өгнө. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. Ерөнхий сайд ийм чиглэл өгсөн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Эрүүгийн цагдаагийн алба хаагчдыг энэ мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулна. Мөрдөн шалгалтын ажиллагааг нуун дарагдуулсан зүйл үгүй.
ГХЯ-аар дамжуулж, ХЗДХЯ-аас БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд албан бичиг илгээсэн. "Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад БНХАУ-ын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээлэл авах шаардлагатай байгаа тул харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг туслалцаа үзүүлж өгнө үү" гэсэн бичиг хүргэгдсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ сөрөг хүчний хүмүүсийн нэр гарч ирвэл юу болох уу
Та нарт итгэх аргагүй шүү дээ орон, гаран эргэж буцсан тогтоол шийдвэр гаргана. Наанаа их сайхан яриад д##дуур тэс өөр юм хийгээд явчихана.Заримдаа энэ төрд чинь мэдрэл муутай юм ажиллаж байгаа юм бол уу гэж бодохын.
Хил давуулж шидсэн чулуу, Гацсан шүүх нийлээд
Төр эргүүлж
Тусгаар улсын хэрэг
Урд шийдэгдэж байхаар болж бна уу???? Болгоомжил
Тоо баримтаа тулгаж авч хамтарч ажиллаж болох ч
Тогоон дотроо асуудлаа шийд.
Авилг## танил т## хулгайч эзэддээ гацсан Шүүхээ гацаанаас гарга
Odoo chinii hudal ugend hen itgehiin be? Zugeer z##laa
Nyambaatar ogtsor
Нам хамаарахгүй тулт## ш##гаарай. Авилгачдаас айгаад хэрэггүй. Ард бид тэмцэхэд бэлэн байна. Амжилт
За үр дүнд л хүргэнэ шүү Сайдаа. Битгий л замхруулаад ЖДҮ энэ тэр шиг болгоод хаячихаарай. Иргэд хулгайч нарыг чирч гаргаж ирээд шударга шүүхийг хармаар байна.
sunu2
arai2
ya##a2