Талбай: У.Цогтбаяртай хамт 100 хүнийг ажлын хэсэгт орж ажилла гэв
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус дөрөв дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Жагсаалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг иргэд шаардаж байлаа. Ийнхүү өнөөдөр /2022.12.07/ Ерөнхий сайд талбайн жагсагчидтай гарч ирж уулзаж байна. Түүнтэй хамт ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар гарч ирлээ.
Жагсагчид Ерөнхий сайдыг жагсагчид хөөж, "юм" шидэж байлаа. Эл үйлдлийг үл тоон иргэдэд хандан мэдээлэл өгсөөр.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр Ерөнхий сайдад "Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай" хэмээн хэлэв.
Ерөнхий сайд мэдээлэл өгч Х.Нямбаатарын ахалж ажиллах штаб буюу ажлын хэсэгт жүжигчин У.Цогтбаярыг орж ажилла гэв. У.Цогтбаяр ч орж ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнтэй хамт 100 хүн ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt husey
Нүүрсний бүлэглэл бол асар том луйварчид. Тэд нартай тэмцэх тийм амаргүй тэд бүгд шүүх цагдаа сэтгүүл тв бүгдийг нь худалдаж авсан байгаа. Оюукын засаг нүүрсний хулгайг эхлүүлсэн төгсгөлийг нь үзэж шийдвэр гаргаж хариуцлага тооцоорой
Залуу үеэн төлөөлөөд шударга үнэн бодит зүйлийг шууд дамжуулан харуулаарай Цогтоо амжилт
Өөрсдөө жагсаалд очихгүй байж очоод дуу хоолойгоо нэгтгэсэн нэгнээ ажлын хэсэгт орлоо гэсэн чинь доош нь чангаагаад мөн ч элдэвтэй хүмүүс шүү
Төлөөлж оролцоно гж хэлээгүй шүү. Би энэ талаар мэдлэггүйээ мэдлэгтэй хүмүүс минь нэгдээч. Би хөндлөнгөөс лайв хийж газар дээр нь хамтарч ажилланаа л гэж зөв ярьсан
Зөв зөв эх орноо үр хүүхэдээ гэсэн сэтгэлээр олон хоног хүйтэнд зогссон шдээ Цогтоодоо залуу үеийнхээ төлөөлөл болж шудрага үнэний төлөө тэмцэлд нэгдэж байгаад талархаж байна
нөгөө 2 хүн нь МУНДАГ ХҮМҮҮС БАЙХ ХЭРЭГТЭЙ БНДА
Amjilt tsogtoo
Овоооо гар байсым бн ш дээ Цогтоооооо. Урагшаааааа
Улс орныг хошин шогчид, фэйсбүүкчид удирддаг болох уу. Энэ улсад мэргэжилтнүүд байхгүй юу. Украйны хойноос оровдоо
Зеленскийг хараад хошин шогчид урам авчээ
Ажлын хэсэгт: Оюунгэрэл, Гүнбилиг, Мөнх-эрдэнэ, Будрагчаа нарыг оруулаасай....................
arai2
yalna2
sunu2