Улс төрийн мэдээ

Б.Асралт: Би шалгуулахад бэлэн

Авлигатай тэмцэх газар, Шүүх болон Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл хийж байна.

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт: Нүүрстэй холбоотой хэргийг Гаалийн ерөнхий газар 2013 онд шалгасан. Шалгалтын дүнгээр 379 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Миний хувьд тухайн үед Гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Гишүүн асан Л.Энхболд 380 мянган тонн нүүрс алдагдсан байна гэдэг мэдээллийг олон нийтийн хэрэгслээр зарласан. Тэр үед Гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарсан. Дээрээс нь Засгийн газраас Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тухайн 379 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг гаргаж өгсөн, хуулийн байгууллагад. Энэ бол 2018 онд болсон хэрэг. Түүний дараа 2022 онд дахиж ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг 10 машин нүүрс гарсан байж болзошгүй гэдгийг тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Миний хувьд нүүрстэй холбоогүй. Шаардлагатай гэж үзвэл миний бие хууль хяналтын байгууллагад өөрийгөө шалгуулахад бэлэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 18:36

Аср�##�т тэргүүтэй авилгачид сууж байна наадуулаа болиоч гээд байхад л хулгайчаар хулгайчыг нь ш�##�гах нь уу

Холбоотой мэдээ

Back to top button