Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

"Al bot ChatGPT" хиймэл оюун ухаан сэтгүүл зүйг орлох боломжтой юу

Техник технологи хөгжиж буй энэ үед хиймэл оюун ухаан хүнийг орлож чадах уу гэх асуулт үүссээр. Тэгвэл "TheGuardian" сайтад нэгэн сонирхолтой нийтлэл орсон байна.

-"Al bot ChatGPT" гэж юу вэ-

"ChatGPT" гэдэг нь хүний төрөлхийн хэлийг ойлгож, хүнтэй төстэй, гайхалтай нарийн бичвэр үүсгэх чадвартай харилцан ярианд суурилсан хиймэл оюун ухаантай чатбот юм.

-Хэн хийсэн бэ-

Уг шинэ хиймэл оюун ухааныг Илон Маскийн үүсгэн байгуулсан бие даасан судалгааны байгууллага болох "OpenAl" сан бий болгожээ. Маск 2015 онд Цахиурын хөндийн бусад хөрөнгө оруулагчид, тэр дундаа технологийн венчурын хөрөнгө оруулагч Сэм Алтмантай хамтран уг гарааны бизнесийг үүсгэн байгуулсан.

Тус судалгааны төвийг хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай байх дижитал оюун ухааныг хөгжүүлнэ хэмээн Илон тодорхойлж байв.

-Хэрхэн ажиллах вэ-

Энэхүү систем нь харилцан ярианы интерфейсээр дамжулан мэдээлэл өгөх, асуултад хариулах юм байна. Тус судалгааны байгууллагаас "ChatGPT-д дараагийн асуултуудад хариулах, алдаагаа хүлээн зөвшөөрөх, буруу байрыг эсэргүүцэх, зохисгүй хүсэлтээс татгалзах зэрэг харилцан ярианы хэлбэрийг суулгасан" хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээллээ.

-Үүнийг ашиглах нь-

Зарим хүмүүс уг технологийг Гүүглийн өөр нэгэн хувилбар хэмээн тодорхойлов. Учир нь код бичих арга, байршлын асуудал, оновчтой болгох асуултуудыг шийдвэрлэх зэрэг цогц асуултуудад тайлбар, хариулт, шийдлийг өгөх чадвартай тул ийн тодорхойлжээ.

Уг технологийн үндсэн хэрэглүүрт вэб сайтад зориулсан контент үүсгэх, хэрэглэгчийн асуултад хариулт өгөх, автомат чатбот үүсгэх зэргийг багтаасан байна.

"OpenAl"-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман "Удахгүй олон нийт өөртэй нь ярилцаж, асуултад хариулж, зөвлөгөө өгөх туслахуудтай болно" гэжээ.

-Хүнийг орох боломжтой юу-

Жүжгийн зохиолч, профессороос эхлээд программист, сэтгүүлч хүртэлх мэргэжлүүд хоцрогдох магадлалтай гэх таамаг бий.

Хүнтэй төстэй бичвэр бичих чадвар нь энэ технологи сэтгүүлчдийг орлох боломжтой гэх таамаглалыг төрүүлсэн байна. Гэсэн хэдий ч уг чатбот одоогийн байдлаар сэтгүүл зүйн салбарт ороход чадваргүй хэмээн үзэж буй.

Учир нь сэтгүүл зүйн гол чадвар болох нарийн ширийн зүйл, шүүмжлэлт сэтгэлгээ болон ёс зүйтэй шийдвэр гаргах чадваргүй хэмээн тодорхойлжээ.

Энэхүү чатботын мэдээллийн сан нь 2021 оноор хязгаарлагдсан байна. "OpenAl"-ийн мэдээлснээр тэдний өгөгдөлд эх сурвалж байхгүй, төөрөгдүүлэх эрсдэлтэй тул засвар хийх шаардлага нэлээд бий гэжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button