УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуягийг "Хишиг арвин индустриал" ХХК-иар дамжуулан мөнгө угаадаг байж болзошгүй хэмээн Б.Хишигдоржийг саатуулжээ

Нүүрсний хулгайн асуудлаар 2022.12.07-2022.12.08-нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг цагдан хориод байна. Тэдний дотор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтсан. Мөн "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийг ч цагдан хорьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Б.Ганхуяг нь "Хишиг арвин индустриал" ХХК-иар дамжуулан мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдлыг баримтад үндэслэн тогтоосон байна. "Хишиг арвин индустриал"-ийн хувьд төрийн өмчит томоохон компаниудын тендерт олон удаа шалгардаг, нүүрсний хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй компаниудын нэгээр нэрлэгддэг.

"Монгол дата клуб"-ээс гаргасан судалгаанд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ХК, "Монголросцветмет" ТӨХК-иудын 2019-2020 оны худалдан авалтын дүн 5.8 их наяд төгрөгт хүрчээ. Харин үүний 86 тэрбумыг нь зөвхөн "Хишиг арвин индустриал" ХХК ханган нийлүүлсэн үйлчилгээний хүрээнд авсан гэдэг мэдээллийг дэлгэсэн байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 10:39

ГАНХУЯГ ХӨӨРХИЙ УЛС ТӨРЧДИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСНООР ХАМГИЙН СҮҮЛЧИЙН МӨЧИД ӨӨРӨӨР НЬ ТУГ ТАХИЖ БАЙГААГ ОЙЛГОЖ Ч АМЖИХГҮЙ ЧАДРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. ӨГЛӨӨ КИНОН ДЭЭР ЖАНЖИН СҮХБААТАР БИД ОЛОН ТОГМИДОО АЛДЛАА ЦААД ЭЗДИЙГ НЬ ОЛЖ ТОГТОО ГЭДЭГ ШИГ ЦААД ЭЗЭД НЬ ХЭН БЭ? МОНГОЛ УЛС ХИЛ ГААЛЬГҮЙ УЛС ОРОН УУ? ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ГАРААД ЯВЦАН НҮҮРС ҮҮ?

zochin
zochin
2022-12-08 11:32

Amiaa avarch tsaad ezdiigee nerlexgyi bol xetsuu dee.

Зочин
Зочин
2022-12-09 09:28

Ulsaa tonoson sta-d

Зочин
Зочин
2022-12-09 10:00

Д�##�жгар Дагвадоржийг саатуулдаа. Дагваа бас нүүрс гаргадаг шүү дээ. Ах Сумьяабузар бас энэ хэрэгт орооцолдсон байгаа

Холбоотой мэдээ

Back to top button