Нийгмийн

Чөлөөт бөхийн тамирчдын виз гараагүй тул Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхгүй

Энэ сарын 10-11-нд АНУ-ын Айовад чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн болно. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай Чөлөөт бөхийн холбооноос мэдээлээд байсан юм. Гэвч үндэсний шигшээ багийн тамирчид визээ авч чадаагүй байна. Тиймээс Монголоос АНУ-ын визтэй цөөхөн тамирчин тэмцээнийг зорьжээ. Гэсэн ч багийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа учир тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс багаа бүрдүүлж, тэмцээнд оролцох аж. Учир нь тэмцээнд оролцохгүй бол өндөр торгууль төлөх юм. Ийн манай улсын шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхгүй.

Зүгээр л оролцохоор болсонд баг, тамирчид сэтгэл дундуур байна. Энэ талаар Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "Манай улсын тамирчид визээ авч чадсангүй. Манай чөлөөт бөхийн холбооны ажилдаа хандах хандлага, зохион байгуулалт муугаас ийм асуудал үүсэж олон тамирчин дасгалжуулагч амжилт, хөрөнгө мөнгөөрөө хохирлоо. Миний хувьд чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон ч ямар ч эрх мэдэл алга. Удирдах зөвлөлийн хурлаар хийхгүй олон сар боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэдэг хүн л бүх асуудлыг шийдэж явж байгаа.

Уг нь хоёр сарын өмнөөс л дэлхийн цом д эрэгтэй ,эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай мэдсэн. Визний хориг ихтэй Иран улсын тамирчид ч АНУ-ын визээ аваад тэмцээн болох газраа ирээд байна. Би сарын өмнө АНУ-д ирсэн. Багууд ирнэ гээд чадах чинээгээрээ бэлтгэл хийсэн" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2022-12-08 14:14

Ажлын хариуцлага ийм л байгаамдаа чөлөөт бөхийн холбоо гэж бөөн будлиан хэнийг дарахуу хэнийг татахуу гээд л жишээ нь Орхоныг яаж хэлмэгдүүлэв

Холбоотой мэдээ

Back to top button