Нийгмийн

А.Эрдэнэбилэг: 800 хятадын нэгийнх нь тэрбумын үнэтэй цагийг тагнуул, цагдаагийнхан хулгайлсан

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгийн автомашинууд хурааж авсан байдаг.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл та бүхэнд хомс байх. Хэдхэн хоногийн өмнө 800 Хятадтай холбоотой шүүх хурал боллоо. Эрүүгийн шүүх хуралд би ажиглагчаар оролцсон. СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гурван шүүгчийн бүрхэлдэхүүнтэй боллоо. Зарим материалуудтай танилцахад 800 хятад иргэний сүлжээний залилантай холбоотой хэргийг хууль хүчнийхэн дөрөв хуваасан байна. Анхных нь Хятад руу заримыг нь хүлээлгэж өгсөн байна. Үлдсэн гурван хэсэгт голлох зохион байгуулалт хийсэн залилан хийх гэж оролцсон 10 хятад иргэнийг нэг хэсэг болгосон байна.

2020 оны намар Хятадуудыг шийтгэсэн хурал болж. 8-6 жилээр шийтгэсэн байна. Нөгөө хэргээс тусгаарласан нэг хэрэг нь, нэг хятадыг аваад тусгаарласан юм байна. Миний гайхсан нэг зүйл нь огт хоорондоо хамаагүй хүмүүсийг холбоотнууд болгосон байна. Хятадууд Монголд ийм ажиллагаа явуулахын тулд "Кангри Консалтинг" гэдэг Монголын компани хятадын залилан мэхлэгчидтэй нийлж энэ ажлын зохион байгуулсан байдаг юм байна.

Зочид буудлуудтай гэрээ байгуулсан "Кангри Консалтинг" нь тухайн шүүх хуралд байдаггүй юм байна. Тус компанийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуустал шалгахгүй гээд тусгаарласан байгаа юм. Харин нөгөө ганц хятадад шүүх 12 жилийн ял авна гэж заасан байгаа юм. Гол зохион байгуулалтыг хийгээгүй өөрийн хөрөнгийг оруулсан хятадыг чанга дэглэмтэй хорих болсон. Хэрэгт холбогдсон хятад 150 мянган долларын үнэтэй цаг алга байна гэсэн чинь шүүх нь хайхад эхний үзлэг дээр хоёр цаг нь байх юм. 500 сая төгрөгийн үнэтэй хоёр цаг нь хураасан материал дотроос алга болсон байж. Яасан бэ гэсэн чинь нөгөө тагнуул, цагдаагийнхан нь 1 тэрбумын үнэтэй цагийг нь хулгайлаад аваад явсан.

Яасан нь мэдэгдэхгүй алга болсон байна. Хураагдсан гар утас, компьютер нь 600-700 мянган төгрөгийн үнэтэй болж таарч. Шинэ утаснууд нь гэсэн чинь хуучин нүүр нь хагарсан утаснууд байсан. Шинүүд нь хаачсан юм бол гэсэн чинь хурааж авчаад төр үйлчилгээний хөлсөндөө авсан гэнэ. Тагнуулынхан авсан юм шиг байна. Монгол Улсад хохирол бол учраагүй юм байна. Харин Тайландын ШТС-ыг хуурамч нэрээр 22 сая ам,доллар завшсан байна. 22 сая ам.долларын нэг сая нь Голомт банкаар дамжиж Монголд орж иржээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 12:20

Ер нь ЦАГДАА ХУУЛИЙНХАН ЖИНХЭНЭ ӨЛӨН ГАРУУД байдаг юм жирийн ажилтай бсан бол бүгд шоронгийн хулгай ч нар бга

Зочин
Зочин
2022-12-08 12:26

шударга үнэн зөв ш�##�гаж илрүүлээрэй

Зочин
Зочин
2022-12-08 12:26

Shorgooljinii ulger shig ym bn. Yanadaa kk manaihan. Aldgiin bna. Aimaar

Зочин
Зочин
2022-12-08 12:26

Ээ нүдний булайнуудаа ичээчээ

Зочин
Зочин
2022-12-08 12:27

Ажлын хэсэгт оруул

Зочин
Зочин
2022-12-08 12:27

Hay2 hytadiig umuurhguee.

Зочин
Зочин
2022-12-08 12:27

Ta ter ajiliin hesegt n orj nvvrsnii hulgaitai temtseech

Энэ хүнийг а л д аа гаргавал баривчил.
Энэ хүнийг а л д аа гаргавал баривчил.
2022-12-08 15:48

Больж үз.

Зчн
Зчн
2022-12-08 20:18

Хятад з�##�уу тэрбумын цаг зүүлээ юу??? МОНГОЛ цагдааг олны соши�##�д гүтгээд хорлон сүйтгэхээр орж ирсэн бөөн хятадыг өмөөрөөд байна уу

Холбоотой мэдээ

Back to top button