УЛС ТӨР

Х.Нямбаатар: Хоёр тавантолгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Уг жагсаалын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж жагсагчдад мэдээлэл өгч байна.

ВИДЕО:

Тэрбээр “Би гуравхан мэдээлэл хийх гэж гарч ирлээ. Нэгдүгээрт, урд шөнө АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.Ганхуяг нарын найман хүнийг хорьсон. АТГ нэр бүхий 11 хүнийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Дундговь өнгөрөөд явж байна.

Ямар хүмүүс байгаа вэ гэхээр 2009 оноос хойш хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих маршрут явсан. Мөн хил гаалийн байгууллагууд явсан. ГЕГ-аас хилээр гарсан нүүрстэй холбоотой дүнгүүдийн мэдээллийг мөрдөн байцаах газар шилжүүлсэн. Энд нийтдээ дөрвөн удаагийн 3000 гаруй ААН-ын гаальд бүртгэлгүй гарсан машинуудыг бүртгэлийг нь хийсэн. Уг хэрэг сэргэгдэж 22 дахь эрүүгийн хэрэг үүсэж байна. Том, жижиг Таван толгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе" гэв.

Үргэлжлүүлээд жүжигчин У.Цогтбаяр "Х.Нямбаатар сайд аа. Энд байгаа хүмүүс нэгдмэл болсон. Төрийн өндөрлөгүүд энэ хэрэгт холбоогүй гэдгээ нотло гэсэн боловч нэг нь ч гарч ирсэнгүй.

Харин жагсагчдын зүгээс "Хөндлөнгийн шалгалт оруулъя" хэмээн шаардав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button