УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Аялал жуулчлалын санг төр, хувийн хэвшлийн хамтарсан комисс хариуцна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл өглөө. Хурлаар нэг асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Аялал, жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцжээ. Үүнтэй хамт Казиногийн тухай болон мөрийтэй тоглоомын тухай хуулийг хэлэлцсэн байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ ондоо багтаан батлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нөхцөл байдлыг бий болгоно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Нэгдүгээрт, визийн хамгийн сайн нөхцөлтэй буюу визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах аж. Хоёрдугаарт, зардал нь хамгийн бага байх явдал юм гэдгийг онцоллоо.

Дээрх хоёр агуулга бүхий 33 зүйл, таван бүлэгтэй Аялал, жуулчлалын тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэхүү хуулийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа ажээ. Тухайлбал, Зөвшөөрлийн, Агнуурын, НӨАТ-ын гэх мэт хуулиудад өөрчлөлт орж байна. Мөн багц байдлаар гурван хуулийг дагалдуулж, өргөн барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, Казиногийн, Морин бооцоот уралдааны болон Төлбөр, тааварт тоглоомын тухай гурван багц хуулийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү гурван хуулийг Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Аялал, жуулчлалын сантай болно. Энэ сан дөрвөн үндсэн чиглэлээр мөнгөө зарцуулах юм. Нэгдүгээрт, аялал жуулчлалыг гадаад дотоодод сурталчилна. Хоёрдугаарт, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоно. Гуравдугаарт, агаарын тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх. Дөрөвдүгээрт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах буюу аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд тус тус зарцуулна. Энэхүү сан нь орлогоо Казино, Морин бооцоот уралдааны болон Төлбөр, тааварт тоглоомын орлогын тав, таван хувиас бүрдэх юм. Үйл ажиллагаанд зарцуулах эрх нь төр, хувийн хэвшлийн хамтарсан комисст байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-28 13:53

Жуулчидыг татах, аял�##� жуулчл�##�ын орлого нэмэгдүүлэх, эдгээрийн үр дүнд ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих болжээ.
Мөн жуулчидын ан агнуураас олох орлогыг ил тод, нээлттэй болгох юм байна

Зочин
Зочин
2022-11-28 13:54

Манай улс байг�##�ын үзэсгэлэнт өргөн уудам газар нутагтаа аял�##� жуулчл�##�ыг сайн хөгжүүлбэл мөнгө олох боломж байгаа.

Зочин
Зочин
2022-11-28 13:54

Зөв бодлого юм гэхдээ бид чинь үзүүлэх юмгүйл улс болчох гээд байх юм да. Гадагшаа бол манайхан ажиллах гэж үгүй бол хэдэн бараа авах гэжл гарах юм гэхдээл гараад орох хугацаандаа бас тухай ороны сайн болон муу юмыг нь мөн хөгжөлийг хараадл ирэх юм

Зочин
Зочин
2022-11-28 13:55

Аял�##� жуулчл�##�ын бизнесийг 10 гаран жил хийж байгаа хүний хувьд туршлагаасаа хува�##�цахад, жолооч нарын асууд�##� маш хүнд байдаг. Жолооч нар нь архи ууна, машин нь найдваргүй, хариуцсан байгууллага байхгүй, олон хүний амь нас хариуцаж яваа бид Монгол улсын т�##�аас зохицуул�##�т хийх нь юунаас чух�##� болуу.
2. Наадмын билет олдохгүй, заав�##� танил т�##�тай байх ёстой байдаг эсвэл хайсаар байгаад 200.000 аас 350.000 билет аваад орохоор хамгийн урд сууж байгаа хүмүүс нь юу ч үзэж чаддаггүй, учир нь бөхчүүдий болон урлагийн асар нуудаа урдуур нь өрөөд тэр чигээр нь хаадаг.
Хэдэн жуулчин оруулах гэж, Монгол орноо сурт�##�члаж махаа зулгааж байж хэдэн хүн авч очдог, гэтэл маш эрсдэлтэй маш хүнд нөхцөлд явдаг... Бүүр х�##�шираад бна...

Зочин
Зочин
2022-11-28 13:55

Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-28 16:43

НАР НАРНЫ АЛТАН ШАР ЦАЦРАГ НАМ ТӨРӨӨСӨӨ АСУУХ ЗҮЙЛ БАЙНА БОЛОХ УУ? БИ ӨНӨӨ ШӨНӨ ЭХНЭРЭЭ ЮУ ЯАЖ БОЛОХ УУ? ЭХНЭР ТӨР МЭДНЭ ГЭСЭЭН ХАРИУ ӨГӨӨРЭЙ МЭРГЭН ТӨР МИНУ ТАНДАА СӨГДӨН МӨРГӨМ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button