Нийгмийн

Шүүхийн шатны хэргүүд: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулах нэрийдлээр 27.3 тэрбум төгрөг залилжээ

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмдэх үйл ажиллагаанд эрх мэдэл бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан оролцож, хэргийг нуун дарагдуулж буйг нээлттэй зарлаж, олон нийтэд дэлгэхээ Хууль зүйн сайд өмнө мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр /2022.10.28/ хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч байна.

Шүүхийн шатны хэргүүд:

1.Монгол Улсын иргэн "М"-д холбогдох хэрэг

Хэргийн товч агуулга: Нийслэлийн газар зохион байгуулатын албаны удирдах албан тушаалтнууд нь ........ газрын даргаар ажиллаж байсан "М"-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу байдал бий болгосон.

Мөн "М" нь Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан Улсын иргэн "МИ'-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас С ХХК-д них хэмжээний хохирол учруулсан. Тус хэрэг шүүхийн шатанд байна.

2. БНХАУ-ын иргэдийг залилсан "К", "Б", "Ц" нарт холбогдох хэрэг

Хэргийн товч утга: Монгоол улсын иргэн "Б", "К" нар нь БНХАУ-ын иргэн "В"-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5.3 тэрбум төгрөг мөн Ц, К нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт, БНХАУ-ын Ганц модны хилийн боомт хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан гэх.

Тус хэрэг одоо анхан шатны шүүхэд хянагдаж байна.

3. БНХАУ-ын иргэн "Г" МУ-ын иргэн "С" нарт холбогдох хэрэг

Хэргийн товч утга : Гадаадын хөрөнгө оруулалттай "Х" ХХК-ийн таван хувийн хувьцаа эзэмшигч С, компанийн таван хувийн хувьцааг эзэмшигч "Г" нар нь бүлэглэн "Х" ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн "W"-ээс баталгаат граын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд "С" нь 111,5 мянган ам.доллар, 238,3 сая төгөрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан, мөн 2017 онд 325,000 ам.долларыг ХХК-аас "ноогдол ашиг хуваарилав" гэсэн уртгатайгаар нөхөр "Г"-ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан гэх

Хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байна.

4. "A" ХХК-ийн захирал асан ОХУ-ын иргэн "П" залилуулсан гэх хэрэг

Хэргийн товч агуулга: Монгол Улсын иргэн "Г" нь ОХУ-ын иргэн "П"-ээс "А" ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан "Д" нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор "Г"-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн "Б"-ээр дамжуулан "Г"-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү "Б"-ын эзэмшдэг компанийн дансаар авсан гэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Булган
Булган
2022-10-28 10:54

Монголчууд энэ өөдгүй зангаасаа болоод өөдөлдөггүй улс

Зочин
Зочин
2022-10-28 11:34

ӨӨ ХӨӨРХИЙ ЯМАР ИХ ЗАЛИЛЖ БАЙНАА БҮГДИЙГ НЬ НЭГ ХУДАГТ ХИЙ ДОРЛИГЖАВ ЯАСАН ГЭНЭЭ МОНГОЛНУУД АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ АРГА ХАЙЖ ИНГЭЖ ДАВАРЧ БАЙНА ЗҮГЭЭР Л БАЛЛААД ӨГ НЯМБААТАРАА ЭДГЭЭР ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВ ШИЙДЭЖ БУРУУТАЙ ХУЛГАЙЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ ЧАМАЙГ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОНОО ХИЧЭЭГЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button