Нийгмийн

ФОТО: Улаанбаатарт агаарын PM2.5, PM10 тоосонцор багасч, хүхэрлэг хий, азотын давхар исэл нь өссөн байна

Өнөө шөнө -13 хэм хүйтэн хонолоо. Аравдугаар сарын дунд ч хүрлээ. Улаанбаатарчууд шинэ, шахмал түлш түлж, туршиж буй эхний намар.

2018 оны аравдугаар сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцөл байдлыг эргэн сануулбал:

Агаарын дундаж температур 5 градус хүйтнээс 2 градус дулаан байжээ. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 4- 15 градус дулаан,  шөнөдөө хамгийн бага температур  6-16 градус хүйтэн байсан. Нийт нутгаар 99.9 мм хур тунадас орсоноос хамгийн их тунадас Малчин 16.4 мм, Баруунтуруун 14,2мм, Түргэн 14,1мм, Улаангом 11,6мм, Цагаанхайрхан 9,5мм, Хяргас 8,9мм, Зүүнговь 8,7мм, Тэс 4,7мм, Өмнөговь 3,8мм, Өндөрхангай 2,9мм, Зүүнхангай 1,7мм, Давст 1,5мм, Өлгий 1,0мм, Сагил 0,7мм, Ховд 0,2 мм тунадас орсонбол бусад сумдын нутгаар  хур тунадас ороогүй. Үүнд: Наранбулаг, Завхан сумуудад хур тунадас oроогүй  байна хэмээн мэдээлж байжээ.

Харин одоо 2019 оны аравдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулъя.

17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарт утаа үнэхээр багасч байгаа гэж олон хүн ярих. Гэвч цаг агаар энэ жил бусад жилүүдийнхээс дулаахан байгаа гэх өөр нэг шалтаг олдсон тул бид, сүүлийн хоёр жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харьцуулан харж болохоор байршуулав.

Харин Улаанбаатар хотын агаарын чанарын индексийг өнөө өглөө /2019.10.14/-ний байдлаар харуулбал:

Зургийг: agaar.mn сайтаас авч ашиглав

 Өнөөдрийн байдлаар Нисэх, Толгой, МҮОНРТ, Мишээл Экспо, Бөхийн өргөө, Баянхошуу, Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол БАГА ТҮВШИНД байгаа бол Баруун дөрвөн зам, 100 айл, Монгол газар орчимд хэвийн байна. Харин Ургахнаран хороололд 291 буюу бохирдолтой гэсэн тоон үзүүлэлт зааж байна.

ӨМНӨХ ЖИЛИЙНХТЭЙ АГААРЫН ЧАНАРЫГ ХАРЬЦУУЛБАЛ:

Дээрхээс харахад Улаанбаатар хотын цаг агаарын дундаж өмнөх жилийнхээс 0.3 хэмээр дулаан байна. Агаарын чанар 2018 онтой харьцуулахад нүүрс төрөгчийн дутуу исэл, озон давсан тохиолдол байхгүй, харин PM2.5 тоосонцор Зурагт орчимд агаарын чанарын индексээс 1.1 дахин их байсан ч стандартаас давсан тохиолдлын тоо өнгөрсөн жилийнхээс 10 хувиар буурчээ. Харин PM 10 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 2018 онд 57 хувь бйасан бол энэ онд 45 хувь болж буусан байна.

Гэхдээ хүхэрлэг хий, азотын давхар исэл нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад их байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button