Нийгэм мэдээ

Таван метр өндөр гүүрнээс машинтайгаа унаж, амиа алджээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан.

Аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин 5 метр гүүрний хашлага мөргөж доош унаж, жолооч 23 настай, эрэгтэй Б автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Жолооч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button