Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

Агаар цэвэршүүлэгчтэй чихэвч ирэх сараас худалдаанд гарна

Их Британид төвтэй, тоос соорогч, үсний сэнс гэх мэт гэх ахуйн хэрэглээний цахилгааны бараа үйлдвэрлэдэг "Dyson" компани шинэ төрлийн чихэвч худалдаанд гаргахаа зарлалаа.

Тус чихэвч нь агаар цэвэршүүлэгчтэй, дуу намсгагчтай "Dyson Zone" чихэвчийг худалдаанд гаргахаар болсноо өчигдөр /2022.12.08/ зарласан юм.

Агаар цэвэршүүлэгч шүүлтүүр нь 0.1 микрон хүртэл хэт нарийн ширхэглэлт тоосонцроос хамгаалах чадвартай ажээ. Харин дуу чимээ намсгагч үйлдлийн хувьд 38 децибел хүртэлх дуу чимээг намасгах үйлдэл бүхий "Active Noise Cancellation" системээр тоноглогдсон байна.

Нэг удаагийн цэнэглэлтээр дөрвөн цаг ашиглах боломжтой ажээ. Зөвхөн дуу намсгагч функцыг ашиглах үед 50 цаг ажиллах боломжтой хэмээн мэдээлсэн юм.

Уг бүтээгдэхүүний нээлтийг ирэх онд хийх ажээ. Ингэхдээ нэгдүгээр сард Хятад улсад нээх юм байна. Гуравдугаар сараас АНУ, Их Британи, Хонг Конг, Сингапурт борлуулж эхэлнэ хэмээн "JoongAng"-д мэдээлжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-12-09 20:09

Манайд тун ч удахгүй орж ирэх байх, хүүхэд з�##�уус минь замын хөдөлгөөнд оролцохдоо хэрэглэж огт болохгүй юм байна шүү, болгоомжлоорой,

ҮНЭН
ҮНЭН
2022-12-11 20:13
Reply to  Уншигч

ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button