УЛС ТӨР

А.Сүхбатын хамаарал бүхий компаниас 25.9 тэрбумыг гаргуулахаар болжээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д холбдогдох хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж энэ сарын 7-ны өдөр шийдвэрээ гаргасан байна.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээлийг “Тайван зогсоол” төслийг санхүүжүүлэхээр авсан аж.

Гэвч өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 25.9 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банк хуулийн байгууллагад хандаж, улмаар Дархан-Уул аймгийн ИХАШ уг хэргийг хэлэлцээд "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-аас нийт 25.9 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

Тус компани нь Хөгжлийн банкны зээлийн барьцаанд  "Алтан хүнс групп" ХХК-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймагт байрлах Комфорт зочид буудал газрын хамт, Улаанбаатар хотод байрлах 292 м.кв талбай бүхий оффисын талбай, А.Сүхбатын өмчлөлийн Ривер гарденд байрлах 495 м.кв талбайтай орон сууц, "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-ийн өмчлөлийн Тайван зогсоол төслийн барилгууд, зам, газрыг барьцаанд тавьсан байжээ. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 18:04

А.СҮХБАТ БӨХӨӨ ОРХИОД БӨГСЧИН БОЛСОН ОДОО ЛУЙВАРЧИН БОЛОХНЭЭ ЕСӨН ШИД НЬ БҮРДЛЭЭ ДЭЭ

Зочин
Зочин
2022-12-09 19:35

Нөгөө гацууртын ах нь төлөөд өгчих байлгүй

Зочин
Зочин
2022-12-09 20:08

Наадахын чинь дүү гэж нэг заваан юм тэр Комфорт зочид буудлын өмнөх нйитийн эзэмшлийн явган хүний замыг аваад зогсоол болгосон тэнэг байдаг !

Зочин
Зочин
2022-12-09 20:09

Комфортыг нь авб## нийтийн эзэмшлийн газраа Дархан буцааж авч болно.

Зочин
Зочин
2022-12-10 14:12

Шшшшшш хийморь лундаа нь хаячихсан яацан бөхөнцөр вэ болохгүй бүтэхгүй болгонд л нэр холбогдсон явахым.

Зочин
Зочин
2022-12-10 14:13

Тиймээ олон эхнэр солихоор л ######ний бузар гэдэг нь болж байгаам даа ######уул

Холбоотой мэдээ

Back to top button