Нийгмийн

Монголын эмэгтэй шигшээ баг дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн АНУ-д энэ сарын 10-11-ны хооронд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдсөн бөгөөд эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.

Зургийн эх сурвалж: United world wrestling

Тодруулбал, эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

Ташрамд дурьдахад монголын эмэгтэй бөхчүүд 2013 онд дэлхийн цомоос мөнгө , 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

С.Сувдансондор

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хэн хэн ямар амжилт гаргасаныг бичиж чадахгүй байна уу

Холбоотой мэдээ

Back to top button