Нийгмийн

Ж.Ганбат: Нүүрс өгөх нөхцөлтэйгөөр олсон 603 сая ам.долларын 198-ыг нь төлсөн

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдаан 57.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны үеэр ЭТТ компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК 2010 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуултын орлого олсон. Мөн үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв болон орон нутгийн төсөвт 3.1 их наядын татварыг төвлөрүүлсэн.

Засгийн газрын 2022.10.05-ны өдрийн тогтоолын дагуу 500 сая ам.долларыг оруулж ирэх үүрэг өгсөн, надад. Энэ үүргийн дагуу өнөөдрийн байдлаар 420 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая тонн нүүрсийг борлуулаад байна. Үүнээс 11 сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулсанаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортод гаргаад байна.

420 сая ам.долларын орлогынхоо 143.8 сая ам.долларыг Монголбанканд өгсөн. Одоогоор дансандаа 81.5 сая ам.доллар байна. Үүнийг энэ долоо хоногт Монголбанканд өгнө. Үүнээс гадна урьдчилж олсон орлого гээд 198 сая ам.доллар байгаа. Үүгээр өрөө дарсан. Тодруулан хэлэх юм бол, ЭТТ ХК 2022 оны эхээр нүүрс өгөх нөхцөлтэйгөөр 603 сая ам.доллар олсон. Үүндээ 198 сая ам.долларын нүүрс өгсөн. Одоо 405 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Энэ өрийг нэн яаралтай барагдуулж, нүүрсээ борлуулаад орлогыг нь 100 хувь Монголд авч ирэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна" хэмээв.

Тэрбээр мэдээлэлдээ, аравдугаар сарын 26-наас нүүрсээр төлбөр барагдуулах төлбөрийг асуудлыг зогсоож, бэлэн мөнгийг нь өгөхөөр болсныг онцлон хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
2022-12-13 14:01

2010 onoos hoish ene hun shg ajillasan bol yls 691 saya tonn nuursee zarah bj dee. 2010 onoos hoish bsan turiin undurluguud, zahirluudaas зөрүү boloh 605 saya tonn nuursnii mungiiig gargyylj ylsiin orlogo bolgoj. Tedniig shorond hataah yostoi

Холбоотой мэдээ

Back to top button