УЕП Хөгжлийн банкны зээлтэй холбоотой гишүүдийг түдгэлзүүлэх эсэхээ УИХ-д хүргүүлнэ

АТГ-аас өнөөдөр /2022.12.13/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх 17 хүнийг нэрлэв.
Мөн Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл өгөв.
"Хөгжлийн банк 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийн жагсаалтыг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 73 зээлдэгч болсон. Одоогоор 94 хүн яллагдагчаар татагдаад явж байгаа. 20 орчим зээл дээр шалгагдаад, гэм буруугийн асуудал ярих гээд прокурорын шатанд шилжчихсэн хянагдаж байна. Нэр бүхий гишүүд 94 хүний дотор бий. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдаад, шүүхэд шилжүүлэх саналтай манайхаар шалгагдаад гарчихсан. Цаана нь дахиад, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байгаа, 50 орчим зээл байна" хэмээлээ.
ҮҮНЭЭС ХАРАХАД, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах нь. Монгол Улсын Их хурлын тухай хуульд заасны дагуу бол, Улсын ерөнхий прокуророос ирсэн саналыг хүлээн авч, ажлын таван өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг цагийн дотор суллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэдээж өөр хоорондоо хахуулиа зээлээ хувааж идсэн тул бие биеэ өмөөрөөд түдгэлзүүлэхгүйдээ. жагса�##� улам л хүчтэй өрнөнө. ЖДҮ-г бас сөхөж сэргээж ш�##�гах ёстой шүү. зээлээ төлсөн эсэх нь хамаагүй яаж авсан, юунд зарцуулсан, юу болж хувирсан, гэдэг нь л хариуцлага тооцох гол асууд�##�
Jagsachid udahgvi oluulaa bolno herev tvtgelzvvlj 5 gishvvnee shorond hiij shalgaj chadahgvi yum asuudal ulam hvndreh baihdaa er bvgdiin ergwj nehej bvr ul suuriaraa shalguulah huselt jagsagsad gargah dotorhoi bna shvv