УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Бауыржаныг Засаг даргаас чөлөөлжээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлага үүссэн гэж байсан ч хүсэлтээ өгснөөс хэдхэн өдрийн дараа "Эрүүл мэндийн шалтгаан байгаа ч шахалт хавчлагын улмаас ийм шийдвэр гаргасан" тухайгаа ярьсан байдаг.

Чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхий сайд шийдвэр гаргах үүрэгтэй. Эл хугацаа өнгөрч, Д.Бауыржаныг Засаг даргаас чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.13/ гаргасан байна.

Ийнхүү түүнийг чөлөөлсөн тул хуульд заасан ёсоор: Орны хүнийг нь шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх нь ээ.

Д.Бауыржаны тухайд 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Жандостой өрсөлдөж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга болж байсан билээ.

Өмнө нь МАН-аас 2016-2020 оны хооронд аймгийн ИТХ-ын даргаар, МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан юм.

Хуульд зааснаар бол аймгийн Засаг даргад нэр дэвшигч:

  • Дээд боловсролтой
  • Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан
  • Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх
  • Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх
  • Ялгүй байх ёстой.

Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч Засаг даргад дээрх шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ. Үүний дараа санал хураалт явуулж, олонхын санал авсан хүний нэрийг Ерөнхий сайд руу явуулах юм. Харин Ерөнхий сайд тухайн хүнийг томилж болно бас томилохоос татгалзаж болно.

Одоогоор Засаг даргын суудалд дөрвөн хүн санаархаж буй. Үүнийг бид өчигдөр та бүхэнд мэдээлсэн. Энд дарж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 14, 2022 09:32

одоо тэгээд ш�##�гаад хөрөнгө мөнгийг нь хураагаад ард иргэдийн өр гээд байгаа эдгээр новшнууд хулгайлсан мөнгөөр нь төлүүлдээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:09

Муусайн шун�##�тангуудын гарыг тасд

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:38

Худлаа ажлаа өгөө л болнл гэж бодоод хариуцлагаас зугтаах гээ л

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:48

Ажлын хариуцлага �##�дсан бол хүлээх л хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:49

Ажлаас чөлөөлөгдөх ч ях уу улсаас идсэн эд хөрөнгийг төлүүлэх хэрэгтэй худлаа хариуцлагаас зугтаж ажлаас гарлаа гэхэд улс миньл хохирно

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:49

ёсзүйгүй хүн байсан ажлааа өгч дээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:50

eeeee hiiij chadahgvi bol chaddag hund ni ogoh heregtei

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:52

Gemt hun gelbelzene gej ene dee

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:53

Гэр бүлээ хайрладаггүй хүн улс орныхоо төлөө үнэнч шударгаар ажилна гэж үү, ажлаа өгсөн нь болждээ

Хэн
Хэн
12 сар 14, 2022 11:21

ажлаас нь чөлөөллөө л гэх юм. Юм идэж ууча�##� тэгээд л баригдахаараа ажлаа өгөөд л яваад өгдөг хариуцлага тооцож мооцдоггүй юм уу

Зочин
Зочин
12 сар 14, 2022 17:29

Зиа баваржаан минь амраад самганаа бавааааааад байж дээ

Зочин
Зочин
12 сар 14, 2022 20:09

БАЯНӨЛГИЙН ЗАСАГ ДАРГААР АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА АСАН ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДЫГ ТОМИЛСООН ЗАСАГ ИЙМ ШИЙД ГАРГАСАН ХАРИН ТА НАР БЭЛТГЭЛТЭЙ БАЙ

Холбоотой мэдээ

Back to top button