УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Нүүрсний хулгайтай тэмцэхээр яаралтай батлах таван хуулийн онцлог

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022.12.12-нд МАН-ын бүлэг хуралдсаны дараа мэдээлэл хийсэн. Тэр үеэрээ "Нүүрсний асуудлыг шийдвэрлэхийн тулд таван хуулийг оноос өмнө яаралтай батална" хэмээсэн юм.

Ямар, ямар хуулийг батлах вэ?

  • Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  • Төрийн өмчийн компаниудын тухай хууль
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл

Хуулиудыг хэзээ хэлэлцэн батлах вэ?

Дээрх таван хуулийн төслийн хоёрыг нь өнөөдөр /2022.12.15/ УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ. Тодруулан хэлэх юм бол,

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь.

Харин Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаар оруулж, УИХ-д оруулна. УИХ энэ долоо хоногтоо багтаан хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгэхээр энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, энэ долоо хоногтоо хэлэлцэх эсэхийг нь шийдэх нь ээ.

Харин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.


Дээрх хуулиудыг яагаад батлах гэж байгаа вэ?

Эрүүгийн хууль

Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын гэмт хэргийг "хазаарлаж" амыг нь татах нь ээ. Тодруулан хэлбэл,

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй
  • Эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэрэгт 20 жил хүртэл хорих ял оноож, төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй
  • Авлигал авсан буюу гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг бүгдийг нь хураах заалтуудыг энэ хуульд оруулж буй аж.

Ташрамд сонирхуулахад, энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдуулан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо биш АТГ шалгадаг болох өөрчлөлтийг тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

Энэ хуульд мөн л нэмэлт өөрчлөлт оруулж буй.

Ямар өөрчлөлтийг, яагаад хийх гэж буй вэ: Халдашгүй бүрэн эрхээр халхавчлан, хөөн хэлэлцэх хугацаанаас "хумсалж", эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байдалд цэг тавих заалтыг тусгаж өгч буй гэнэ. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болдог болох юм байна. Тухайн гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж өгөөгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь зогсоох нь. Улмаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болонгуут хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд, тодорхой түвшинд хөрөнгийг нь хураахаар болсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

Энэ хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчид хурааж авах хөрөнгүүд тодорхой болно. Мөн хөрөнгийг ямар тохиолдолд төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулах, ямар үндслэлээр бусдад шилжүүлж болох нь. Түүнчлэн өмчийг дуудлага худалдаагаар оруулах аргууд ч бас. Тодруулан хэлбэл, төрийн болон орон нутгийн өмч эдийн засгийн эргэлтэд орох нь ээ.

Хуулийн төслийг энд дарж унших боломжтой.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль

Энэ хуулийг 2022.05.04-нд өргөн барьсан. Хуулийг баталсанаар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах нөхцөл, журам, ангилал, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хяналт, удирдлага, зохион байгуулалт болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн төслийг энд дарж унших боломжтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль

Энэхүү хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийг үүсгэн байгуулах, биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хуулийн төслийг энд дарж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-15 10:10

Эрх баригчид өөртөө тааруулж хууль батлаж байна Бас л ноо шүү дээ Энэ төр чинь ялзарчээ

Зочин
Зочин
2022-12-15 10:10

Хөөн хэлэлцэх хугацааг бүр байхгүй болгох хэрэгтэй. Эд нар дандаа өөрсдөдөө таарсан хууль бат�##�даг.

Зочин
Зочин
2022-12-15 10:10

хуульч хүн мэдлэг нь байна өөрөө тэмцээд явж болдоггүй юм уу монголд хамгийн их үхчихсэн булшлагдсан с�##�бар ХУУЛЬ ШҮҮХ л байна шдээ

Зочин
Зочин
2022-12-15 10:11

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг за�##�тыг хасах хэрэгтэй.Хэрэг хуучрахгүй гэдэг.Энэ за�##�таас болж эрх мэдэлтэн туша�##�тангууд хэрэгээс мултраад,хулгай луйвар хийж баячаад,ард түмэн ядуурч байна.Мөн цаазын ялыг сэргээ.Хятадууд эрх мэдэлтэй хээл хахууль авсан нөхдүүдийг цаазаар авч байгаа нь зөв шүү дээ.

Зочин
Зочин
2022-12-15 10:11

Улсын хөрөнгө бусад зүйлийн т�##�аар хэрэг холбогдсон хүмүүс ямар нэгэн ш�##�тан ш�##�тгаанаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгож цагаатгах , хэрэгээс мултрах ,зэрэг ш�##�тгаанаар ялаас мултарч байгаа нь урьд урьдын туршлагаас харагдаж байна.Иймд Өмгөөлөгч Батжав гэдэг хүний ярьж байгаачлан Хөөн хэлэлцэх хугацааг эргэж харж хуулиндаа өөрчлөлт оруулб�##� ямар байдаг юм Би хуульч биш энэ олон бусармаг зүйлийг сонсож байхад ийм санаа төрсөн.Ёр нь манай энэ мөрдөгдөж байгаа хуулиуд эрх зүйн чадамж сулхан насжилт бага юм шиг санагддаг.Энэ миний бодол шүү Сайн олон хууль байгааг үгүйсгээгээгүй .Бүх зүйл хуулиар явдаг бол янз бүрийн хэрэг зөрчил , гарөхгүй ард түмэний дунд янз бүрийн зөрчил илрэхгүй амар тайван амьдарах нөхцөл бүрдэх бүрдэнэ.

Зочин
Зочин
2022-12-15 10:12

Үүнийг л болиулох ёстой ял жавшаад байгаа улс төрчид нэртэй нам.нам гээд дээд туша�##�д очиод эрх мэдлээ буруу ашиг�##�сан нөхдүүд насан туршдаа лахин төрд гардаггүй бх их ярьв�##� үр удмыг төрийн �##�бан хаагч хийлгэхгүй бх хуультай бол хулгай гарахгүй дээ

Зочин
Зочин
2022-12-15 10:12

Яг тийм.Өөрсдөдөө зориулж хийсэн ялаас,хэргээс мултрах ха�##�гыг нь хааж, эрүүгийн хэрэгт ш�##�гах, яллагдагчаар татах, ял шийтгэл оногдуулах хуулийн боломжийг нээж хууль шүүхийн байгууллагуудын үр дүнтэй ажиллах боломжтой болгох хэрэгтэй.

ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
2022-12-15 17:43

ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ 3.3 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ

ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
2022-12-15 17:43

НОГДОЛ АШИГ ТАРАА

Холбоотой мэдээ

Back to top button