Нүүрсний хулгайУЛС ТӨР

Тавантолгойн 20 жилийн түүх: Бүлэглэлүүдийн тэмцэл, хуульчлагдсан хулгай, хууран мэхлэлт

Засгийн газраас “Нүүрсний хулгай” гэх хэргийг илчлэх кампанит ажлыг эхлүүлж, холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлалаа. Харамсалтай нь, зарласан хүмүүсийн нэрсийг хараад “Тавантолгой эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудал байсан, тэр хэвээрээ үлдэх юм байна” гэсэн харамсал төрлөө. Талбай дээр жагсаж байгаа хүмүүсийн ихэнх нь 20 гаруйхан насны залуус байна.

Тэдэнд шударга ёсны хэмжүүр нь байгаа ч хангалттай мэдээлэл алга. Хэрвээ байсан сан бол Ардчилсан нам, МАН гэсэн улс төрийн голлох хоёр хүчин Тавантолгойг ард түмэнд биш, өөрсдийнхөө ард байдаг бизнесийн бүлэглэлд авч өгөх гэж байгаа, энэ орд дахь иргэдийн хувь эзэмшлийг зөвхөн улс төрийн ашиг хонжоо гаргах үүднээс хөнддөг гэдгийг ойлгох сон билээ.

-Тавантолгойг ашиглахыг оролдсон түүх буюу худал хуурмагийн хөндий-

Уул уурхайгаар дагнан бичдэг “Майнинг журнал” сэтгүүл 2012 онд  “Монголын улс төрийн намууд Тавантолгой гэх мэт стратегийн томоохон ордыг ашиглан улс төрийн тоглолтоо явуулах санаатай байгаа. Эрх баригчид нь авлигачид учраас стратегийн томоохон асуудлаа өөрсдөдөө ашигтай байдлаар шийдвэрлэх сонирхолтой байна. Тэдэнд бол ард түмэн хэлд ороогүй хүүхэдтэй адил” хэмээн бичиж байжээ.

Харамсалтай нь, үүнээс хойш 10 жил өнгөрчхөөд байхад байдал огт өөрчлөгдсөнгүй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний баялаг болог Тавантолгойн бүлэг орд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал хэвээр, баялгийн эзэд болох монголчууд өмчийнхөө талаар ямар ч ойлголтгүй, ордтой холбоотой мэдээллээс тухайн үеийн эрх баригч намын гаргаж өгсөн, өөрсдөд нь ашигтай байдал үүсгэж болох мэдээллийг үмхэж, өөр хоорондоо талцаж хуваагдан боломжоо хулгайлуулсаар өдий хүрлээ.

Цэвэр эдийн засгийн агуулгаар бол Тавантолгойг эргэлтэд оруулах шиг амархан юм үгүй гэдгийг захын эдийн засагч хэлдэг. Оюутолгой дээр жишээ нь, гүний уурхай, нарийн технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас доншуур компаниар дамжуулж, үндэстэн дамнасан томчуудтай хамтарсныг ойлгож болно. Харин Тавантолгойн бүлэг орд шиг ил, олборлолт явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй, худалдан авагч нь хажуудаа ийм ордыг эздэд нь буюу ард түмэнд ашиггүй ажиллуулах нь ашигтай ажиллуулахаасаа илүү их ухаан зарах ажил гэсэн тэдний үг үнэн.

Ард түмний өмч болох Таван толгойн бүлэг орд яагаад түмэнд ашгаа өгөхгүй энэ олон жил явсан нь шуудхан хэлэхэд, тус ордод эзэн суух зорилготой бизнесийн бүлэглэлүүд, тэдэнд үйлчилдэг үе, үеийн эрх баригчидтай салшгүй холбоотой. Тэд ил далд тэмцлээ үнэхээр л ард түмнийг “хэлд ороогүй хүүхэд” мэт хуурч мэхэлж явж байсан . Тавантолгойн ордын сүүлийн 20 жилийн түүх нь тэр чигээрээ эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн далд зөрчил тэмцэл, ард түмнийг хуурч мэхэлсэн түүх юм.

-НЭГ: “Энержи ресурс” буюу Ухаа худаг-

Уг орд нь одоогийн байдлаар "Энержи ресурс" буюу MCS-ийн Ж.Оджаргалын мэдэлд байгаа. Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдэж байгаа орд. Батлагдсан нөөц нь өссөөр 600 гаруй сая тоннд хүрээд буй. Анх шилжүүлж авахдаа "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа" гэж байсан ч яван явсаар "өрөм"-ийг нь авсан болж таарсан.

“Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Энэ нь нарийндаа "Ухаа худаг"-ийг төрд шилжүүлж авах үндэслэл байсан юм.

Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх.

Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байв. Тайланд бүх нөөц нь 411 сая 539 мянган тонн байх аж. Үүнээс коксждог нүүрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэжээ. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг” коксжих нүүрсгүй биш, нийт нөөцийн 4 хувь бүр ч биш байсан юм.  

-ХОЁР: Орон нутгийн Тавантолгой-

Ард түмэн хувь эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлолт явуулдаг Цанхийн зүүн хэсэгт  орон нутгийн гэгддэг "Тавантолгой" бас олборлолт явуулж байгаа. Энэ компани Зүүн Цанхид 169 га талбай эзэмшдэг. Үүний 51 хувь нь орон нутгийн мэдэлд мөн 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг. Уг нь Тавантолгойн нүүрсний энэ "жижигхэн" уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн юм билээ. Анх Баруун Цанхид тендер зарлахад "Эхлээд Тавантолгой транс"-ын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй" гэсэн яриа гарч байсан. Учир нь, орон нутгийн “Тавантолгой транс” нь яг төслийн талбай дотор олборлолт явуулж байсан юм. Гэвч зогсоож дийлээгүй. Ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна. Орон нутгийн “Тавантолгой”н талаар тухайн үед “Долоон жилийн дараа нөөц нь дуусна” гэдэг яриа гаргасан нь худлаа, хууран мэхлэлт болох нь эндээс харагддаг.

-Далд тэмцэл дуусаагүй-

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ерөнхий сайд байсан Сү.Батболдоос “Тавантолгойн лиценз таны 100 хувийн эзэмшлийн компанид байсан. Түүнийгээ “Энержи ресурс”-т шилжүүлсэн гэж ярьдаг. Одоо та тэндээ байгаа юу. Шилжүүлсэн бол яг яаж шилжүүлсэн бэ. Зарсан уу, бэлэглэсэн үү” гэж асууж, Сү.Батболд тодорхой хариулт өгөлгүй бултдаг ч “Орон нутгийн” Тавантолгойг тойрсон хууль бус ажиллагааг илчилнэ шүү хэмээн сүрдүүлж буй бичлэг интернэтэд бий.

Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох Ардчилсан нам, МАН хоёул Тавантолгойд ашиг сонирхолтой гэдэг нь эндээс тодорхой харагддаг.

Бичлэгт Н.Батбаяр гишүүн Ухаа худагийн лиценз “Энержи ресурс”-т хэрхэн шилжсэн талаар баримтыг нэхэхэд “УИХ-ын гишүүний шугамаар танилцаарай” гэдэг. Энэ мэдээллийг олон нийтэд ил болгох шаардлагатай. Учир нь энэ үед Ардчилсан нам “Энержи ресурс”-ийн 51 хувийг төрд авах асуудлыг хөндөөд байсан юм.

МАН эрх барьж байх үедээ Орон нутгийн тавантолгойг төрийн мэдэлд авахаар санаархаж, хувь эзэмшигчид нь хувьцаагаа маш өндөр үнээр хоорондоо заралцаж байсан тохиолдлыг энд бас жишээ болгож болно.

Ардчилсан нам сонгуулийн өмнө оноо авахын тулд Ухаа худаг руу "чичирч", Сү.Батболд улайран эсэргүүцсэн тэр хэрүүл тэмцлийн дараа “Financial times”-ын нийтлэлч Дэвид Пилинг Монголын улстөрч­дөд "Тавантолгойг эргэлтэд оруулахын тулд “Эхлээд баялгаа хэрхэн ху­ваарилах вэ гэдгээ шийдэх хэ­рэгтэй. Дотооддоо хэрхэн ху­ваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёс­той” гэсэн зөвлөгөө өгч байв.

Одоо өрнөж байгаа үйл явцаас харахад улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд энэ асуудлаа одоо болтол шийдээгүй нь харагдаж байна. Хамгийн харамсалтай нь, эрх баригчдын энэ тэмцэлд ард түмэн үрэгдэж, эрх барих хугацааг нь дөрөв, дөрвөн жилээр сунгаж өгч байдаг нь юм.  

Эцэст нь хэлэхэд, Тавантолгой бүтнээрээ эргэлтэд орох өдий байна. Баруун Цанхи нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Зүүн Цанхи нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөв­шөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөв­шөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд байдаг. Эдгээрээс Шар тээг, Бор толгой, Бор тээг-1-ийг хэрхэн ашиглах талаар яригдаагүй байгаа. Эдгээрийг ашиглаж байж л Тавантолгой бүрэн утгаараа эргэлтэд орох учиртай.

Ард иргэдийн хувь эзэмшил 14 хувьтай байгаа бөгөөд энэ хувийг нэмэгдүүлэх нь жагсагчдын нэг гол шаардлага байх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-15 09:15

Энэ сү Батболд гэж ямар ханаж цаддаггүй шун�##�тай �########�к вэ. Энэ хүн монголд ,монголын ард түмэнд хэрэгтэй юм юу ч хийгээгүй ш дээ, худ�##� хуурмаг з�##�ь мэхээр олж авсан эд хөрөнгөдөө хахаж үхээрэй л�##�араа.

Хариулт
Хариулт
2022-12-15 09:58
Reply to  Зочин

ГААЛИАР ХООСОН ГАРСАН ГЭХ МАШИНУУДЫГ ШАЛГАВАЛ МАШ ХУРДАН ХУЛГАЙГ ОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ХУДАЛ СЕНСАЦИЛАСААР БАЙТАЛ НӨГӨӨ ХООСОН МАШИНУУДЫН БАРИМТ АЛГА БОЛНО ШҮҮ. ХЭДЭН ОН САР ӨДӨР ХЭНИЙ КОМПАНИЙН АЛЬ 5 ТОЛГОЙН АЧИЛТ ХИЙСЭН МАШИН БЭ ГЭЭД ШАЛГААЧ ЭЭ. БАРИМТ НЬ ГААЛЬ , ХИЛИЙН ЦЭРЭГ ДЭЭР БАЙЖ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-12-15 09:21

Будаач будаач гэхээр сах�##�аа будав гэгчээр. Сэнсаацлах гээд ядчих юмаа

Зочин
Зочин
2022-12-15 09:22

хуулийг гууль болгож байна
ТУЗ- ын шийдвэргүй шууд тамга авна гэж байхгүй

Зочин
Зочин
2022-12-15 09:22

үүлийн хэдэн жил аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан нөхдийг сайн ш�##�гах хэрэгтэй. Тэд болон тэдний цүнх баригч нар Өмнөговийн жирийн иргэдийн нэрийг барьж ихээхэн хулгай хийж, их ч баяжсан байгаа. Хулгайгаа нутгийн хишиг, ахмадын хишиг, оюутны тэтгэлэг гэх мэт өчүүхэн зүйлсээр хуурч байгаа. Дээрх нөхдүүд ч нүүрсний хулгайчдын нэг хэсэг. Орон нутгийн 5 толгойгоос нутгийн жирийн иргэд адил тэгж хишгийг нь хүртэж чадаагүй. Харин дарга нар нь дэлхий даахааргүй баян болцгоосон шдээ. Хулгайлсан мөнгөө үр ядаж /бараг доллараар �######�өө арчих нь холгүй/ байгааг бүгд л харж байгаа. Бадраа, Түмэнбаяр нараас эхлээд хэдэн зуун саяаар хурдан удмын адуу худ�##�даж авч зугаацсан уяачид болсон. Арван жилийн сургуулийн багш, захир�##�, засаг даргын ц�##�ингаар ингэтлээ баяжихгүй тодорхой биздээ. Гэтэл жирийн м�##�чин иргэд нь байг�##�ийн араншинг харж машиныхаа кабинаар хэдэн м�##�аа дагаад хорвоогийн шар нар бор хоногийг өнгөрөөж явна.

Зочин
Зочин
2022-12-15 09:23

Урд хөрш чинь хүнээ цааз�##�чихсан шүү хэрэг нь илэрээд

Зочин
Зочин
2022-12-15 09:24

Энэ бол нүүрсний бусад булхайг жижиг рүү тохох гэсэн, эцэст нь бид аварч, иргэддээ авч үлдлээ ш дээ гээд цээжээ дэлдэн гарч ирэх БААТРУУДЫН дэгэлсэн жүжиг.
Мөн хотод болж буй жагса�##�ын г�##�ыг намжаах арга юм

Зочин
Зочин
2022-12-15 09:25

шудрага болоод өмнөговьчуудад өгөөжтэй байв�##� ямар дарга байх нь хамаагүй.

Зочин
Зочин
2022-12-15 09:34

өөдгүй шаарнуудын нар нь татаасай

Зочин
Зочин
2022-12-15 09:48

Ард түмэн бүхнээс ухаантай бол ажнайгаас түрүүлээд таван толгойн хувьцааг түүж авахгүй яасааан

ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
2022-12-15 17:31

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ

ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
ИРГЭД1072Ш хувьцаа эзэмшигч жирийн иргэн
2022-12-15 17:32

ОНООС ӨМНӨ НОГДОЛ АШИГ АВЬЯ

Холбоотой мэдээ

Back to top button