Нийгмийн

Нууранд цөмөрсөн машины зорчигч хоёр настай хүү ухаангүй байна

Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар нууран дээгүүр зорчиж явсан 5 том хүн, 3 хүүхэд суусан суудлын автомашин мөсөнд цөмөрч орсон бөгөөд зорчигчид бүгд автомашинаас гарсан ба хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч живсэн байжээ.

Алба хаагчид 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон аж.

Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоож, 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлжээ.

Иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.

02.13-ны өдрийн 09:00 цагт татан гаргах ажиллагаааг дахин эхлүүлээд байна гэж ОБЕГ мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

үхэх мөрөөрөө өөрсдөө үх.битгий хүүхэд чирч яваад бай,гайнууд аа.

Зочин
Зочин

Тэнэг улс шүү.

Холбоотой мэдээ

Back to top button