Д.Мөнх-Эрдэнэд найм хүртэлх жил хорих зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ

Д.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр өнгөрсөн оны 12 дугаар сард хуулийн байгууллагаас саатуулсан. Тэрбээр сар цагдан хорих арга хэмжээгээр шийтгүүлсэн ч аавынх нь бие муу гэх шалтгаанаар хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг.
Гэвч хэдхэн хоногийн дараа түүнийг дахин саатуулж, цагдан хорих арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл түүнд холбоотой хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгаж байна.
Харин яллах дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4.1 Нийтийн албан тушаалтан хахууль өгөх Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 Хахууль өгөх 1 дүгээр заалт нь Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэг хиисэн бол шиитгэлээ эдлэх нь Хуультай улсад бх ёстой л зүйл
Анхбаяраа болиочээ
Чи Нямдоржийн хүү Анх баяр мөн бн тээ?
Хэлмэгдүүлж байна
Мангаруудын захи##гаар хорих ял өгөх гэж бна шдээ. Наад хүн чинь ##банаасаа буугаад 4, 5 жил болсон санагдах юм. Чимээгүй байж бгаад одоо хорино гэдэг чинь мангаруудын захи##га гэж харагдаад байна.
ps#aag nasaar ni xori sar ch boloxgui uxne