Нийгэм мэдээ
Хяргас нуурт цөмөрсөн машинд явсан хүүхдүүдийн бие муу байна

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч живсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Таван хүүхэд, гурван том хүн сууж явсан “Хайлюкс” загварын суудлын автомашин живж, зорчигчид бүгд гарч амжсан.
Өнөөдрийн байдлаар 3 хүүхэд, 1 том хүний биеийн байдал хүнд байна. Мөн автомашиныг ган татлагаар холбож 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэсэн бөгөөд өнөөдөр /2023.02.14/-ний өдрийн 11:00 цагт ажиллагааг дахин эхлүүллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МӨСӨН ДЭЭГҮҮР БИТГИЙ ЯВААЧЭЭ ТОЙРООД ЯВААЧ БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ ЯАРААД БАЙВАЛ ӨӨР АРГА ЗАМ ХАЙГААЧЭЭ.ЭСВЭЛ ТАСАРТАЛ АРХИДААД ХЭВТЭЭЧЭЭ ХИЧНЭЭН ХЭЛДЭГ ЮМ БЭ?