Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбат: ЭТТ ХК 12 жил хил биш ам нөхцөлөөр нүүрсээ худалдахдаа 4 тэрбум ам.долларын боломж алдсан

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭТТ ХК түүхэндээ анх удаа цахимаар нэг тонн кокосжсон нүүрсээ 179.1 ам.доллараар үнэлж арилжиж чадлаа-

-Таныг удирдаж байх энэ цаг үед “Эрдэнэс тавантолгой” ХК нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн түүхэн үйл явдал тохиолоо?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК бол 12 жилийн түүхтэй компани. Энэ хугацаанд нүүрсээ дандаа ам нөхцлөөр худалдаалж ирсэн байдаг. Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нүүрсээ хил нөхцөлөөр Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулж эхэллээ. Тухайн 09-ний өдөр таван багц буюу 32 мянган тонн нүүрс цахимаар арилжлаа.

Хоёрдугаар сарын 10-ны өдөр 64 мянган тонн нүүрс арилжиж чадлаа. Ингэхдээ нэг тонн кокосжсон нүүрсээ 179.1 ам.доллараар үнэлж арилждаг болж байна. Өмнө нь бид ам нөхцөлөөр 100-109 ам.доллароор худалдаалдаг байсан. Өөрөөр хэлбэл 70-80 ам.доллароор нэмэгдүүлж худалдаалдаг болж байна гэсэн үг. Үнээ нэмж худалдаалж байгаа нь нэг онцлогтой.

-Ямар?

-Тэр нь худалдаалж буй нүүрсээ бид өөрсдөө хил гарган хүргэж өгч байх юм. Одоо биржийн арилжаагаа тогтворжуулах нь чухал байна. Эхний ээлжинд туршилтын байдлаар амжилттай эхлүүлээ. 100 мянган тонныг зарах гэж хичээнэ. Түүнээс ч дээш өсөн нэмэгдүүлнэ. Одоо хил нөхцөлөөр худалдаалдаг болсноор Монгол Улсад орох орлого нэмэгдэнэ. Монголын баялаг үнэ хүрч эхлэх нь ээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар үүнд онцгой дэмжлэг үзүүлснийг онцлох нь зөв.

-Биржээр худалдаалдаг болсноор мэдээж олон давуу талууд үүсч буй байх. Тодотговол?

-Биржийн худалдаа цэгцэртэл мэдээж хугацаа орно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь нүүрс худалдааг дагасан далд зүйлс ил болж байна. Нээлттэй, ил тод болно. Үнэ хаялцаад аль өндөр хэлсэн компани авах эрх нь нээлттэй болов. “Тэр, энэ компанид өг” гэдэг асуудал ч гарахгүй.

-Жилд 500 сая ам.долларын орлогоо алдаж иржээ-

-Нэг тонн бүрийг нь 80 гаруй ам.доллараар нэмүү арилжаалж эхэлсэн нь манай эдийн засагт буюу орлогод хэр том тооны зөрүүг гаргаж чадаж байна вэ?

-Ийм нэг тооцоо бий. "Эрдэнэс тавантолгой" ХК 2011 оноос экспорт хийж эхэлсэн шүү дээ. Энэ хугацаанд хэрэв ам биш хил нөхцөлөөр нүүрсээ худалдаалж байсан бол Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар нэмж олох байжээ. Жилд 500 сая ам.долларын орлогоо алдаад байжээ гэсэн үг. Би зүгээр жишээ болгон хэлж байгаа шүү.

Энэ 2023 онд бид 23 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байна.  

-Жилд 500 сая ам.долларын алдагдал хүлээж ирснээр өөр ямар бодит асуудлууд нь үүсээд байв. Нүүрсний хулгайн дуулианууд буюу бугласан идээ бээр хагарч эхэлсэн гэж ойлгоод байгаа?

-“Эрдэнэс тавантолгой” ХК дуудлага худалдаагаар зарах гэж оролдож байсан юм билээ. Гэхдээ бүтэж байгаагүй. Дахин тодотгоё. Нэгдүгээрт, ам нөхцөлөөр буюу сайн чанарын кокосжсон нүүрсээ хамгийн хямд үнээр худалдаалж байсан гэсэн үг. Хоёрдугаарт, биржээр арилжаалаагүй тул мэдээллүүд нь хэт хаалттай явж ирсэн. Гуравдугаарт, түрүүн хэлсэнчлэн нүүрс тээврийн орлого дандаа хилийн цаана үлддэг байсан. Ийм л асуудлууд байсан.

-Хил нөхцөлөөр худалдаалдаг болоход манай талд тулгарсан бэрхшээл, зовлон байв уу?

-БНХАУ-ын тал манай нүүрсийг олон жил ам нөхцөлөөр худалдан авч ирсэн. Өөрөөр хэлбэл хямдаар авч, ашиг хийж ирсэн. Тиймээс худалдан авагчдад таатай байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ БНХАУ-ын томоохон компаниуд манай Засгийн газрын бодлогыг дэмжиж, “танай биржийн арилжаанд оролцоё” гэдэг байдлаар хүлээж авсан.

Мөн Тээврийн хөлсийг урд хөршийн компаниуд авдаг байсан. Одоо тээвэрлэлт дээр дотоодын компаниуд голчлон орж ирснээр үүний орлого дотоодод үлддэг байгаа юм. Хилийн гадна үлддэг орлогыг оруулж ирдэг болж байна.

-С зөвшөөрлийг АТҮТ биш ЭТТ ХК өөрөө олгодог болсон-

Гэрэл зургийг П.Урнаа

-Тээвэрлэлтийн асуудал гэснээс С зөвшөөрөл гэх дуулиант зүйл эл салбарт бий. Олон жил хэл ам дагуулж ирсэн. Тээвэрлэлтийн тендерээ хэрхэн зарлаж, шалгаруулав. Дотоодын хэчнээн компани оролцов?

-Тээвэрлэж хүргэх компаниудаа сонгон шалгаруулах тендерээ Төрийн худалдан авах ажиллагааны агентлагаар дамжуулан зарлуулсан. Хараат бус, ил тод, нээлттэй болсон. Үүнд 200 гаруй компани оролцож 50-иад компани шалгаруулсан, гэрээлж байгаа.

Ингээд хил нөхцөлөөр худалдаалж буй нүүрснийг ганц мод боомтод хүргэж өгөх тээврийг монгол тээврийн компаниуд, монгол жолооч нар гүйцэтгэх болж байгаа. Ингэснээр монгол тээврийн компаниуд ажил орлоготой болж, мөнгөн урсгал тээврийн зардал дотоодод үлдэх юм.

-С зөвшөөрлийн тухайд?

-С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв олгодог байдлыг ингээд болиулж байна. "Эрдэнэс тавантолгой" компани өөрөө олгодог болж байгаа. Үүнийгээ нэгдүгээр сард олгочихсон.

Биржийн худалдааг амжилттай эхлүүлчихлээ, тээврийн тендерээ зарлачихлаа, С зөвшөөрлөө цэгцэлчихлээ. Одоо биржид зарласан чанарын нүүрсээ тээвэрлээд хилийн цаана хугацаанд нь аваачиж өгөхийг оновчтой зөв зохион байгуулах ажил үлдэж байна. Хүргэж өгч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Та түрүүн "тээвэрлэлтийн зардал дотоодод үлдэнэ" гэж хэллээ л дээ. Тээвэрлэлтэд өмнөд хөршийн компаниуд ноёлдог болчихсонтой холбоотой байх. Одоо шалгараад байгаа 50 компанийн яг хэчнээн нь Монгол компани юм бэ?

-Яг нарийн тоон мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны агентлагаас асуусан нь дээр байх. Бид ямартай ч "Энэ жил 23 сая тонн нүүрс экспортлоход тэдэн эрээсээр явах тэдэн машин хэрэгтэй" гэдэг захиалгаа өгсөг. Үүний дагуу тендерээ ид тод нээлттэй зарласан. Тэдний зарласан тендерт шалгарсан компаниудтай бид гэрээ хийж, төлбөрөө хугацаанд төлж, нүүрсээ тээвэрлүүлдэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-15 10:14

Энэ ч.хүрэлбаатар гэж бузар сүгийн тэжжэвэр нохой сайхан шааж байнаа эздийнхээ булхайг сайн цэвэрлэж байгаа юу чи

sum
sum
2023-02-15 10:56

БОЛОМЖ АЛДСАН БИШ ЭЭ ХУЛГАЙЧУУД ИДЧИХСЭН Ш ДЭ ТЭР 4 Т.Б ДОЛЛАРЫГ ЧИНЬ

Зочин
Зочин
2023-02-15 11:47

ЗА, ЧИ ИХ ШУДАРГА ХҮН ГАРЧ ИРЛЭЭ..... ТЭГДГИЙМ БАЙНА. ТЭГВЭЛ ЧИ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ХӨРӨНГӨН ДЭЭР ХАЛТАЙЖ СУУХДАА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА???? ТЭД 4 ЬЭРБУМ АМ ДОЛЛАР ШААСИЙМ ЧИНЬ БИ ДӨНГӨЖ ШҮРГЭХ ТӨДИЙ 4 САЯ ДОЛЛАР ШААХАД ЯАХ Ч ГҮЙМ БАЙНА ГЭЖ БОДОЖ СУУНА УУ МУУ ӨЛӨН ДАРВАЙСАН ЛУЙВАРЧИДАА

Зочин
Зочин
2023-02-15 17:46

Энэ бууны нохой ажил хийлээ юу.

Зочин
Зочин
2023-02-15 23:31

Нүүрс идэж байсан өлөн олигархиулын бууны ноход хорсож бачимдаад баахан зан## зүхэл эрээчиж бна даа !

Тогтох
Тогтох
2023-02-16 08:04

Нэгч гэсэн гэгээлэг зүйл гарч байхад юунд нь хосдог байна аа идэж уухад гар хөл нь болж байсан гөлгөрүүд л сөрөг сэтгэгдэл үлдээж байгаа байх өө

Иргэн
Иргэн
2023-02-16 08:53

Төрийн өмчөөр тоглосон намуудыг татан буулгаж , шүүхэд шилжүүл.

Холбоотой мэдээ

Back to top button