Нийгмийн

Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвээр хэлэлцлээ

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.02.14/ нээлтийн арга хэмжээний дараа “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт зөвлөлдөх санал асуулгын үндсэн сэдвүүдийн үндэслэл шаардлагын талаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тэнцвэртэй мэдээлэл өгөх зохицуулалттай бөгөөд энэ хүрээнд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд доктор, дэд профессор Н.Мягмарцоож, 1990 оноос монголчуудын сонгож авсан ардчилсан тогтолцооны нэг чухал зүйл болох улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлыг иргэд нь хоорондоо ярилцдаг, тодорхой шийдвэрт нөлөөлдөг, оролцдог байх зүйлийг бий болгох гэж урт хугацааг туулсан хэмээсэн. Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль энэхүү тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэгээ илэрхийлсэн юм.

Илтгэгчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлахгүй байх, гадаадын улс оронд оршин суугаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитоор хэрэгжүүлэх, гадаадад төрсөн монгол хүүхдүүдийн давхар иргэншлийн асуудлыг шийдвэрлэх, төрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн зэрэгцээ зарлагын мэдүүлгийг давхар авдаг болох зэрэг олон суурь асуудлын талаар дутагдалтай болон сул талтай нь тэнцвэртэйгээр танилцуулав.

Үргэлжлүүлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид 54 жижиг хэсэгт хуваарилагдан дээрх асуудлыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо ярилцсан бөгөөд эргэн нэгдсэн хэлэлцүүлгийн танхимдаа цуглан хэсэг бүрээс гарсан асуултууддаа экспертүүдээс хариулт авснаар нэгдсэн хэлэлцүүлэг түр завсарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button