Нийгмийн
Хяргас нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн "Үзүүрийн булаг" гэх газар Улаангом сумаас "Хэцүү хад"-ын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин "Хяргас" нуурын мөсөнд цөмөрч, живсэн байдаг.
Зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13.20 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажилласан байна. Улмаар 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17.45 цагт суудлын автомашиныг татан гаргажээ.
Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автмашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж, мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.
А.ДАВАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВААРАЙ ГЭЖ ОБГ с ИХ УЛИГЛАЖ АНХААРУУЛСАН ДАА ГЭТЭЛ МАЛНУУД ЗӨРҮҮДЛЭЭД ИНГЭЖ АЖИЛ УДАХ ГЭЖ ГАРСАН ЗАРДЛЫГ НЬ ТӨЛҮҮЛ ЭСВЭЛ НААД МАШИНАА НАДАД ӨГӨӨТӨХ ЗАДАЛЖ ЗАРААД ХУВААГААД АВЬЯА ЭНЭ НЬ ШУДРАГА ШҮҮ ГӨЛӨГНҮҮД АЛБАТАЙ ЮМ ШИГ ГОСТУУ ГАЛЗУУ ЯВЧИХААД ДАРАА НЬ ГОНШИГНООД НААД НУУР ЧИНЬ ЗАГАСТАЙ ЮМ УУ? ОЧООД ЦООНОГТ СУУЯ ИДДА ГЭЖ